Нийгмийн даатгалынхан ”үхсэн хүн”-ээр мөнгө босгожээ
2015-11-04

НДЕГ-ын ажилтнууд бас л дахин хэл ам татлаж эхэллээ. Гэхдээ тэд энэ удаа Монгол хvний ухаан санаанд багтахгvй, бузар аргаар мөнгө босгож, банкныхантай хуйвалдан халаасалж байсныг Эрvvгийн цагдаагийнхан илрvvлжээ. Тус газрын алба хаагчидтай холбоотой хээл хахуулийн хэрэг өмнө нь олон удаа гарч өдгөө зарим нь зохих ялаа эдлээд сууцгааж байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард Сонгинохайрхан дvvргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд 90 гаруй хvний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, хувийн хэргийг хуурамчаар vйлдэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон нь илэрч байсан. Ингэхдээ нэг иргэнээс 300-500 мянган төгрөгийн хахууль авсан байдаг. Тэдний энэ хууль бус vйлдлээс болж Нийгмийн даатгал болон Тэтгэврийн санд 110 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдож хуулийн байгууллагад шалгагдаж байсан.

 

Тэгвэл энэ удаа Нийгмийн даатгалын ажилтнууд сvрхий бусармаг, Монгол хvн сэжиглэмээр булай аргаар төсвийн мөнгөнөөс тоншицгоожээ. Тэд хэний ч санаанд ормооргvй буюу нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө луйвардан авч байсныг Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрvvлэн шалгаж эхэллээ гэсэн vг. Өөрөөр хэлбэл, нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай vгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан ноцтой, жигтэй хэргийн араас цагдаагийнхан орчихоод байна.

 

Б.Баатархvv: Өргөн хvрээг хамарсан хэрэг байгаа

 

Ингээд энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Цагдаагийн хошууч Б.Баатархvv “Ахмад настай, нас барсан иргэдийн нэр дээр их хэмжээний тэтгэвэрийн зээл авсан хэрэг гарсан. Тухайлбал, нас барсан хvмvvсийн бvртгэлийг нь бvртгэлийн системээс хасахгvйгээр банкуудтай хуйвалдаж, тэтгэвэрийн зээл авч улсад vлэмж их хэмжээний хохирол учруулсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэхvv шалгалт маш өргөн хvрээнд явагдаж байна. Өөрөөр хэлбэл, бvх аймаг, нийслэл дvvрэг дээр шалгалтууд хийгдэж байгаа. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогvй учраас тоймтой зvйл хэлэх боломж алга байна. Юутай ч уг хэрэг дээр шинжээч томилогдон ажиллаж байгаа учраас удахгvй дvгнэлт нь гарна. Энэ асуудал дээр их хэмжээний мөнгөний асуудал яригдах байх” гэсэн юм.

 

С.Эрдэнэ: Баримт, нотолгоогvй тоо хэлж Нийгмийн даатгалын салбарын нэр хvндийг унагахаа боль

 

Тэгвэл энэ хэргийн талаар Хvн ам хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Ийм боломжгvй гvтгэлэгийн шинж чанартай vйл ажиллагаа явуулдагаа болих хэрэгтэй. Арван мянган хvний тэтгэвэрийг хулгай хийгээд идчихдэг тийм бөх зvрхтэй хvн байхгvй шvv дээ. Хамгийн гол нь тодорхой тоо баримтгvй зvйлээр нийгмийн даатгалын салбарын нэр хvндийг унагаж байгаад харамсч байна. Яг ийм хэл ам гарсан даруйд нь бид ажлын хэсэг томилоод 21 аймаг, есөн дvvргийн нийгмийн даатгалын хэлтсийн vйл ажиллгаанд шалгалт хийсэн. Нийт 129 сая орчим төгрөгийн зөрчил илэрсэн. Vvнээс холбогдох банк, хэлтэсvvд, зарим нас барсан иргэдийн ар гэрийнхэнд арга хэмжээ зохион байгуулаад 129 сая төгрөгийн нас барсан тэтгэвэр авагчтай холбоотой санхvvгийн зөрчлийг арилгуулсан” гэсэн юм . Тvvнчлэн дээрх мэдээллийг vгvйсгэж гэлээ.

 

М.Энхтуяа: Ямар ч боломжгvй гэж бид vзэж байгаа

 

Харин НДЕГ-ын Хяналт, шинжилгээ vнэлгэний газрын дарга М.Энхтуяатай утсаар холбогдож дараах тайлбарыг авсан юм. Тэрбээр “Цагдаагийн байгууллага дvvрэг болон аймаг орон нутгаас тоо мэдээлэл авч шалгаж байгаа нь vнэн. Гэхдээ бидний хувьд vvнийг боломжгvй л гэж vзэж байна. Учир нь манай байгууллага дотооддоо хяналт шалгалтыг сар бvр хийж явдаг. Өөрөөр хэлбэл, Ниймгийн даатгалын байгууллага ямар ч хяналтгvйгээр болон арилжааны банктай хуйвалдан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хяналтгvй зарцуулдаг боломж байхгvй. Гэхдээ хууль хяналтын байгууллага тодорхой баримт дээр vндэслэж хяналт шалгалтаа хийсэн учраас энэ талаарх мэдээлэл гарсан байх гэж бодож байна” гэв.

 

Ямартай ч Нийгмийн даат­­галын ажилт­нууд талийгаач­дын нэрийг барьж vлэмж их хэм­­жээний мөнгө шамшигдуулсан хэрэг шалгагдаж байгаа нь vнэн гэдгийг цагдаагийн байгууллага нотолсон ч гэлээ салбарын сайд болон нийгмийн даатгалын эрх мэдэл бvхий албан тушаалтан vгvйсгэж байлаа.

 

Юутай ч одоогийн байдлаар буцаж ирдэггvй мөнхий аяндаа эгнэгт мордсон 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа юм билээ. Уг нь талийгаачдын ар гэрийнхэн өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг Нийгмийн даатгалд хvргvvлдэг ч төрийн байгууллагын ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бvртгэлээс хасалгvйгээр бусармаг ажлаа гvйцэлдvvлдэг байж. Дараа нь арилжааны банкуудтай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсан гэж ойлгогдохоор байгаа юм. Тэдний энэхvv гэмт vйлдлийг Эрvvгийн хуулийн тусгай ангийн 148 болон 148.4 заалтад хамааруулан шалгаж байгаа аж. Уг заалтад "Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан. Мөн энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бvлэг, гэмт бvлэглэл vйлдсэн, тvvнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хvртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ" гэсан заалттай. Ямартай ч энэхvv хэрэг зөвхөн сvvлийн vед бий болсон хэрэг биш олон жилийн турш бугшиж ирсэн гэдгийг цагдаагийн алба хаагч яриандаа онцлон хэлж байсан.

 

Одоогоор уг жигтэй, бусармаг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж буй учраас арилжааны банкуудын нэр, хичнээн Нийгмийн даатгалын албан хаагчид энэ хэргийг vйлдэж, хэдэн сая төгрөгийн хохирлыг төрд учруулсан бэ гэдгийг хэлэх боломжгvй юм. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн сарын 13-ны өдөр Нийгмийн даатгалын ажилтнуудыг Ниймгийн даатгалын санд тушаасан 45.9 тэрбум төгрөгийг хувьдаа завшчихлаа гэсэн дуулиан гарч байсан ч тэд энэ мэдээллийг vгvйсгэж байсан удаатай. Мөн тус газартай холбоотой таагvй мэдээлэл өнгөрсөн оны тавдугаар сарын 23-ны өдөр бас л нийгэмд дуулиан тарьж байсан удаатай. Тухайлбал, Сонгинохайрхан дvvргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх мэдэл бvхий таван албан тушаалтан хуурамч бичиг баримт vйлдэн сангийн хөрөнгөөс мөнгө завшсан хэргээр Эрvvгийн хэрэг vvсгэн шалгагдаж байсан. Vvнийг мөн л ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрvvлж байсан. Энэхvv хэрэгт Хэлтсийн даргаас эхлээд байцаагч нарын долоон хvн шалгагдаж байсан ч энэ хэрэг яаж шийдэгдсэн нь нууц хэвээр vлдсэн юм. Өөрөөр хэлбэл, нэр бvхий албан тушаалтан таван хvн холбогдсоны хоёр нь Нийгмийн даатгалын архивч н.Гэрэлмаа, эмч Ц.Оюун-Эрдэнэ нар байсан. Тэд 90 гаруй хvний өвчний магадлагаа болон хувийн хэргийг хуурамчаар vйлдэн “Хөгжлийн бэрхшээл”-тэй хэмээн тэтгэвэр, тэтгэмж тогтоож өгсөн нь илэрч байсан тvvхтэй. Ямартай ч энэ мэт хэрэг ганц хоёрхон удаа Нийгмийн даатгалын байгууллагад гарч байгаа биш гэдгийг дээрх хэргvvд нотолно. 

 

Тэгэхээр мөнгө санхvvтэй харьцдаг санхvvгийн чиглэлийн хvмvvс хуулийн хийдлийг ашиглаж, тухайн vйлдэл нь гэмт хэргийн бvрэлдэхvvнийг хангахгvй байх боломжуудыг ашигладаг гэдгийг хуулийнхан хэлж байсан. Товчхондоо далд аргаар vйлдэгддэг энэ мэт хэрэгт холбогдогчид нь голдуу эрх мэдэл бvхий албан тушаалтан байдаг. Эрх мэдлээ хэрэгжvvлж байгаа хvнийг шалгахад гэмт хэргийн баримт, нотолгоог устгах, бусад гэрч, холбогдогчтой сvлбэлдэх, хуйвалдах, нөлөөлөх замаар хэргийг замхаруулдаг гээд олон сөрөг зvйл байдаг тухай мөрдөн байцаагч нар ч хэлж байна.

Эцэст нь тэмдэглэхэд vхсэн хvний нэрээр улсын төсвөөс мөнгө хумсалсан нийгмийн даатгалын ажилтнуудыг амьд хvний санаанд ч багтамгvй жигшvvрт хэрэг vйлдлээ гэж олон нийт жигшин зэвvvцэх нь аргагvй юм.

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Vnen:
Chingeltei dvvrgiin baitsaagch nariig sain shalgax xeregtei
2015-11-09
zochin:
Daatgaliinhan Shalgalt Hiiheeree mungu nehdeg.Manai baiguullagad ungursun jil shalgalt orohod Chingeltei dyyrgiin ner byhii 2 baitsaagch torguuliin mungu boloh 15saya tugrugnii taliig ni ugchih tegvel argalaya gej manai nyagtland sanal tavisan.Hyanalt shalgaltiin albanii darga ni hulgaich tsaraitai Altantuya gej huuramch diplom uvurtulsun hyyhen tedniigee torguuli tavi torguuliin mungunii 50huviig ni nadad avchirch ug gedeg gj daraa ni ter 2baitsaagch ni am aldsan.Nuhugui biznesgui bairnii lizingtei baisan ene Altantuya gej hyyhen asar hurdan bayajij lizingee duugaad brend bolon bulgand daragdsan negen Bayan Ezegtei bolson bn lee.3han jiliin dotor ingej bayajih gej.Biznes hiihee bolimoor bolchihlooo
2015-11-05
NA na:
Ариач дээ Эрдэнэгээс эхлээд шалгах хэрэгтэй НД -д эргүүлэх мөнгө их байна
2015-11-04
Зочин:
баян горхины далайн дээрэмчин эрдэнээг шалгах хэрэгтэй. энэ нөхөр маш их мөнгө угааж бгаа.
2015-11-04
iluu ihiig:
busgui.mn
2015-11-04
Зочин:
araich dee darga nar n uy hiij baisan bnaa
2015-11-04
Зочин:
Энэ Эрдэнэ гэдэг мафиас Монголын төрийг цэвэрлэмээр л байна шүү. Эхнэр нь Зоригийн хэргээр болж нухуулсан, Баянгол дүүргийн хамаг газрыг зарж идсэн, зүй бусаар паркийн газар дээр барилга бариулсан өөрийгөө загалмайлсан эцэг гээд бодчихсон.
2015-11-04
Zochin:
Ene unen sh de, sumduudad bol mash elbeg bdag. Erdeneiig ogtsruulah mash tom uneslel bna da. Gehdee manai hun buuna gej goj bailguidee. Suudlaasaa tas zuurna biz.
2015-11-04