Хэрэгтэй зардлаа танаад байгаа нь утгагүй
2015-11-04

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон хуралдлаа. Хуралдаанаар  2016 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өрнөсөн юм. 

 

Засгийн газар 2016 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг Усын сав газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа зэрэг хэд, хэдэн газрыг татан буулгахаар заажээ.

 

Харин  С.Оюун нарын гишүүн 2016 оны төсвийн хуультай холбоотойгоор Усны сав газрын урсгал зардлыг нэмж, тус газрыг татан буулгахгүй байх, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны зардлыг хэвээр үлдээж татан буулгахгүй байх зэрэг горимын санал гаргасан байсан юм.

 

УИХ-ын гишүүн С.Оюун “Усны сав газрын жилийн урсгал зардал нь 2.2 тэрбум төгрөг боловч олдог орлого нь 34 тэрбум төгрөг. Нийт орлогын 90 хувь нь усны төлбөрөөс орж ирдэг. Усны нэгдсэн менежмэнт бий болгохын тулд салбарын яам олон жилийг зарцуулсан. Мөн ийм оновчтой бүтэц бий болгох гэж нэлээд цаг зав зарцуулсан. Дэлхий нийт усны нөөцөд анхаарал хандуулах болсон. Монгол Улс усаа зөв зохистой ашиглах шаардлагатай болж байгаа.  Төсөв хүндрэлтэй байгаа ч зардал хэмнэх нэрийн дор төсөвт орлого төвлөрүүлдэг хэсгээ татан буулгачихаар олдог орлогоо өмнөх шигээ төвлөрүүлж чадах уу.  Эргүүлээд байгуулахын тулд өмнө зарцуулснаасаа их хөрөнгө зарна. Нөгөө талдаа байгаль усаа хамгаалах төрийн бодлого алдагдах гээд сөрөг үр дагавар олон тул үүнийг бодолцож гишүүд кнопоо дарахыг хүсье гэсэн юм. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны зардлыг 1.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай тухай үндэслэлээ тайлбарласан боловч  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дээрх саналыг дэмжсэнгүй.  Үүнээс үүдэн хуралдааны уур амьсгал ширүүхэн үргэлжиллээ.  

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хорооны дарга Су.Батболд:

 

-Эдийн засгийн хүндрэлтэй байгаагаас төсөв нь хамгийн ихээр танагдсан салбар бол хөдөө аж ахуй, байгаль орчны салбар. Бүтцийн өөрчлөлтөд ч олноороо хамрагдаж байна. Байгаль орчноо хамгаалах, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх бодлогыг салбар хариуцсан байнгын хороо нь дэмжихгүй юм бол өөр хэн дэмжих юм. Түрүүн гаргасан 2 санал унасан нь байнгын хороо цааш хуралдах утгагүй болж байна.  Хэрэггүй, шаардлагагүй зардлууд олон бий. Жишээ нь, Дорнод аймагт малын хашаа барихад зориулж 1 тэрбум төгрөг тавих ямар хэрэгтэй юм. Сайд нь Дорнод аймагт харьяалагддаг л юм байгаа биз.

 

Ирэх онд шинээр барилга барихаар 127 тэрбум төгрөг суулгасан байгаа. Хэрэггүй зардлаа танаж чадахгүй хэрнээ хэрэгтэйгээ танаж байгаа нь утгагүй байна. Манай байнгын хороо шиг хамаг юмаа танаад ордог байнгын хороо алга. Бусад нь шаардлагатай, хэрэгцээтэй зардлуудаа тусгаад оруулж ирж байна.

 

Сангийн сайд Б.Болор:

-Засгийн газар бодлогоор эсрэг юм хийгээд байгаа юм биш. Орон нутаг бүрт байгаль хамгаалах алба байгаа. Тэр хүрээндээ ажиллаад байх боломжтой.

 

УИХ-ын гишүүн Я.Содбааатар:

-Нэг газар хамгаалалтын байр барихад 400 сая, угтах хаалганд 290 сая, төрийн далбааны өндөрлөг байгуулахад 200 сая тавьчихаад зардал хэтрээд байна гээд орлого оруулдаг газраа татан буулгадаг чинь зөв юм уу. гл

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг Засгийн газар татан авсан. Хэсэгчилж татан авснаас болж, ойлгомжгүй байдал үүсч байна.  Усны сав газар сүүлийн 3 жилд 87 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Орлого нэмэгдүүлэх боломжоо ярихгүй, хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалтаа хасч танаж чадахгүй байна. Жишээ нь АСЕАМ-ыг ирэх жил зохион байгуулахад нийт зардал нь 350 тэрбум төгрөг. Үүнийг улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанк хамтран гаргана. Миний хувьд хуралд оролцох боломж алга.

 

Ийнхүү гишүүд мэтгэлцэн зарим нь  картаа сугалан гарцгаасан тул  хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй ирц хүрэлцэхгүй боллоо. Тиймээс ч байнгын хорооны дарга хуралдааныг удирдан явуулахгүй боломжгүй болсныг мэдэгдэн, орхин гарлаа.


Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зүрх судас:
Цусны эргэлтийн тогтолцоог эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Ханаагүй тосны хүчлийг комплекс хэлбэрээр агуулсан бөгөөд цус шингэлж, холестрин бууруулаад зогсохгүй судас цэвэрлэх үйлчилгээтэй юм. Ингэснээр Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, Даралт ихсэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. 1 курсыг 3 сар хэрэглэх бөгөөд үнэ 660000 төгрөг. Утас 96665038 Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. httpswww.youtube.comwatch?v=CBGK4Pu-94I
2015-11-04
зүрх судас:
Цусны эргэлтийн тогтолцоог эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Ханаагүй тосны хүчлийг комплекс хэлбэрээр агуулсан бөгөөд цус шингэлж, холестрин бууруулаад зогсохгүй судас цэвэрлэх үйлчилгээтэй юм. Ингэснээр Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, Даралт ихсэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. 1 курсыг 3 сар хэрэглэх бөгөөд үнэ 660000 төгрөг. Утас 96665038 Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. httpswww.youtube.comwatch?v=CBGK4Pu-94I
2015-11-04
Amraa:
Baigali orchnii sunuuj bui Bulaganiig ATG shalguulii er ni sunuuhiin utga uchir ni mungu idej uusnaa shingeeh arga gedgiig hen buhen medej baiga
2015-11-04
Tsengel:
Bolor chi er ni Mongoliig sunuuh suhruuleh ajillagaag hen zaavarchlaad baina aa ai Baigali orchin harhad hiisver bolovch yarvigtai ajil gedgiig medej baina uu mun Undesnii horoodiig tatan buulgii gej bodii Mongol hohirno uu gehees Bolor chi hohirohgui...
2015-11-04