Хүүхдүүддээ нийгмийн сүлжээ ашиглахыг хоригложээ
2015-11-04

Холливуудын нэрт жүжигчин Кейт Уинслет хүүхдүүдээ твиттер, инстаграм, фэйсбүүк гэх мэт нийгмийн сүлжээг ашиглахыг бүрэн хориглосон тухайгаа “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьжээ. Тэрбээр гэртээ интернэт ашиглахыг, оройн 19.00 цагаас хойш ухаалаг утас ашиглахыг хориглосон гэнэ.

 

Жүжигчин дээрх шийдвэрийг гаргасан шалтгаанаа “Нийгмийн сүлжээ, ухаалаг зүйлс бидний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Манай гэр бүл ухаалаг утас зэргээс болж олон сар ширээний ард суугаад оройн хоол хамт идсэнгүй. Гэр бүлийн уур амьсгал бүхэлдээ өөрчлөгдсөн. Энэ бүхэн надад дарамт учруулж буй учир би хүүхдүүдийнхээ эрхийг зөрчихөөр шийдсэн. Хожим тэд ээждээ баярлах болно. Охин минь ихэнх цагаа интернэтэд өнгөрүүлж, дүү нартаа буруу үлгэр дуурайлал үзүүлэх болсон” гэж ярьжээ.

 

Уинслетийн том охин 15 настай бол дунд хүү нь 11 настай, харин бага хүү нь хоёр настай билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ZOV
2015-11-05
zochin:
zov
2015-11-04
Boldoo:
zov
2015-11-04