Харрисон Фордын эхнэр нас баржээ
2015-11-05

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Фордын экс эхнэр, зохиолч Мелисса Матисон  нас барсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр өчигдөр Лос Анжелес дахь гэртээ 65 насандаа таалал төгссөн хэмээн “Hollywood Reporter” уламжлав. Форд, Матинсон нар 1983 онд гэрлэж, 2004 онд салцгаасан билээ. Хос Малколм Форд, Францис Форд гэх хүү, охинтой юм.

 

Жүжигчин дээрх мэдээллийн дараа твиттертээ “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Харамсч байна. Ийм эрт хорвоогоос явах хүндэтгэл шалтгаан чамд байгаа гэж үү. Хонгор минь баяртай. Нулимс минь өөрийн эрхгүй урсч байна. Гашуудаж байна. Зүрх минь” гэж жиргэжээ.

 

Матинсон найруулагч Стивен Стилбергийн “The Extra Terrestria” кинонд хамтран ажиллаж, 1982 онд “Оскар”-т нэр дэвшиж байсан юм. Тус уран бүтээлд Форд тоглодог бөгөөд киноны дараа тэд гэрлэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин