Зое Салдана ихрүүдээ харуулав
2015-11-05

“Аватар” киноны од Зое Салдана энэ оны эхээр ихэр хүүтэй болсон билээ. Тэрбээр энэ хугацаанд хөвгүүдийнхээ царайг нууцалж зөвхөн гар болон хөлийнх нь зургийг нийгмийн сүлжээнүүд дэх өөрийн хаягтаа байршуулсан юм. Тэгвэл жүжигчний нөхөр, хөгжимчин Марко Перег өчигдөр хөвгүүдийнхээ зургийг инстаграмдаа байршуулж, “Хэнтэй нь адилхан байна” гэж бичсэн тухай “www.okmagazine.com” мэдээллээ.

 

“Хөвгүүд аавынхаа арьсны өнгийг бус ээжийнхээ арьсны өнгийг дуурайсан байна” хэмээн “TMZ” сайт мэдээлжээ. Хос хөвгүүдээ Воле болон Су хэмээн нэрлэсэн билээ. Тэднийг мэндлэхэд алдартай сэтгүүлүүд зургийг нь авахыг хүссэн боловч тэд эрс татгалзсан юм.

 

“Vogue” сэтгүүл жүжигчин бүсгүйд нэг сая ам.долларын санал тавьсан ч тэрбээр татгалзсан аж. Ийнхүү тэрбээр арван сарын дараа хөвгүүд олон нийтэд танилцуулллаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манай Монголын нөгөө НАРА гээд байдаг хүүхэн шиг л загнасан байна
2015-11-06