Хэлли Берри: Дөрвөн эрэгтэйд дурласан ч төгсгөлд хүрч чадсангүй
2015-11-06

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Берри өчигдөр “Extra” телевизийн “Оддын цаг” нэвтрүүлэгт оролцож,  ярилцлага өгчээ.

 

 

-Сүүлийн үед хэвлэлээр таны нэр их сонсогдох боллоо. Хувийн амьдралыг тань сонирхох, хэрэгт дурлах хүмүүсээс болж сэтгэлээр унаж байна уу?

 

-Үнэнийг хэлэхэд, их дарамттай байна. Би эрх чөлөөг эрхэмлэгч нэгэн. Хүүхэд байхаасаа л хувийн амьдралдаа хэн нэгнийг оролцуулахыг хүсдэггүй байсан. Бүх зүйлийг бие дааж шийдвэрлэхийг илүүд үздэг байлаа. Одоо хүртэл энэ бодол минь өөрчлөгдөөгүй. Жүжигчин, олны танил гэх шалтгаанаар камер эвсэл үзгээрээ дарамталдаг тэр хүмүүс миний амьдралд сөргөөр нөлөөлж байна.  

 

-Олон хүчин зүйл таны амьдралд сөргөөр нөлөөлж байгаа. Энэ асуултыг асууж буйдаа эмзэглэж байна. Гэхдээ нэгэнт та нэвтрүүлэгт минь уригдсан учир асуухгүй өнгөрч чадахгүй нээ. Таныг салах гэж байгаа гэлээ. Зүгээр үү?

 

-Би зүгээрээ. Сэтгэл санаа миньтайван байна. Яг одоо би энэ асуудал гэхээсээ илүү хүүхдүүд болон уран бүтээлийнхээ талаар бодож байна. Би ажиллаж, хүүхдүүдийнхээ хувьд сайн ээж, сайн найз, сайн хамтрагч байхаар хичээж сууна.

 

-Эхнэр, нөхрийн зөрчилдөөн Нахла, Макео хоёрт хэрхэн нөлөөлж байна?

 

-Мэдээж хэрэг тэдний бяцхан зүрх аав, ээжийнх нь харилцаанаас болж шархалж байгаа байх. Салалт, эр хүнээс хол байхаас илүү хүүхдүүдээ гомдоохоос эмээх юм. Миний карьер өсөх тусам хувийн амьдрал минь доройтох боллоо.

 

-Оливер Мартинез та хоёрын харилцаа тийм ч их удсангүй?

 

-Мэдэхгүй юм даа. Насан туршдаа жинхэнэ хайрыг хайсаар байгаад энэ ертөнцөөс явах бололтой. Би энэ амьдралдаа дөрвөн эрэгтэйд дурлаж, эхнэр нь болсон ч төгсгөлд хүрч чадсангүй.

 

 

-Салалтын мэдээний дараа таны экс нөхөр Дэвид Жастис твиттертээ “Энэ эмэгтэйн амьдралд үргэлж аадар бороо орох юм” гэж жиргэсэн.

 

-Хүмүүсийн бодол надад дарамт учруулж чадахгүй ээ.

 

-Саяхан сүнсний баяр боллоо. Одод энэ баярт ихээхэн ач холбогдол өгдөг болжээ. Танай гэр бүл хэний дүрд хувирав?

 

-Би нэг үнэнийг олж мэдсэн. Саяхан л охиноо тоглоом бус хөвгүүд сонирхдог болсон гэдгийг мэдсэн. Би бодохдоо сүнсний баяраар “Супер гэр бүл” хүүхэлдэйн киноны хувцсыг өмсөнө гэж бодсон. Гэтэл энэ тухайгаа охиндоо хэлэхэд эрс татгалзсан. Ээжээ “Би илүү тачаангуй, үзэсгэлэнтэй харагдмаар байна” гэж хэлсэн. Би яагаад гэж асуухад “Ээжээ би болзмоор байна” гэж хариулсан. Үнэхээр шоконд орсон шүү.

 

-Аргагүй л Берригийн охины амнаас гарах үг байна даа. Таны нэрний өмнө тачаангуй гэх үг дагалддаг. 49 настай гэхэд гайхалтай харагдаж байна?

 

-Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгааг охиныхоо ярианаас л олж мэдсэн. Нас хэдий явж буй ч би сэтгэлээр унах болоогүй. /инээв/

 

-Ямар уран бүтээлд ажиллаж байна?

 

-Найруулагч Луис Прието, зохиолч Кнате Гвалтнигийн хамтын бүтээл “Kidnap” буюу “Хүүхэд хулгайлах” кинонд тоглож байгаа. Кино ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ.

 

-Тамирчид бэлтгэлээ л хийхгүй бол хөдлөхөд хүртэл бэрх байдаг гэсэн. Харин та олон жил жүжиглэсэн. Жүжиглэхгүй удахаар яадаг вэ?

 

-Уран бүтээлд оролцохгүй удахаараа би их мартамхай болчихдог. Юу хийхээ мэдэхгүй, ном уншсан ч ойлгохгүй. Зураг авалт эхлэхээр уран бүтээлчид ихэвчлэн нойргүй ажилладаг. Олон жил кинонд тоглосон болохоор нойрондоо тун муу болсон. Ер нь хүн мэргэжилдээ дасдаг гэдэг үнэн. Жүжигчин болоод удаагүй байхдаа их ядарч бас шантардаг байсан.

 

-Олон залуус урлагт хүч түрэн орж байна. Зарим найруулагч залуу нас, гоо үзэсгэлэнд гол анхаарлаа хандуулж, туршлагагүй нэгэнд гол дүр өгөх явдал ихэслээ?

 

-Аль ч цаг үед өрсөлдөгчид байсан. Залуу насыг онцлох нь зүй ёсны хэрэг.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин