“Олонлог”-ийн сурагчид үдийн хоолноосоо хордлого авчээ
2015-11-06

Чингэлтэй дүүргийн “Олонлог” бүрэн дунд сургуулийн сурагчид хоолны хордлого авчээ. Хордлогын шалтгааныг тогтоохоор НМХГ, ХӨСҮТ-тэй хамтран  хяналт шалгалт хийж, дүгнэлтийг нь өнөөдөр танилцуулав.

 

Танадалт судалгаанд тус сургуулийн 1-5 дугаар ангийн  352 сурагч хамрагджээ. Үүнээс 167  хүүхдэд хоолны хордлого буюу эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн аж. Зургаан хүүхэд эмнэлэгт, 161 сурагч гэртээ эмчлүүлсэн байна.

 

Хүүхдүүд үдийн хоолноосоо хордлого авсныг ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр тогтоожээ. Хоолны дээжид хийсэн шинжилгээгээр хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур, стандартыг хангаагүй нт илэрчээ.  

 

Мөн үдийн цайнд нийлүүлсэн сүү, тараг нь гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээгүй, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн. Гал тогооны ажиллагсад нь  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, ариун цэврийн эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж ажилладаггүй зэрэг нь нянгийн гаралтай хоолны хордогот халдвар үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж НМХГ-аас дүгнэжээ.

 

Иймд тус сургуулийн 1-5 дугаар ангийн сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. 

 

“Цаашид сургуулиудын цайны газарт анхаарал хандуулж, нийслэлийн 60 сургуульд шалгалт хийнэ. Үдийн цайтай холбоотой хордлого гарч байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ идэж, ууж байгаа хоол, хүнсний чанар, аюулгүй байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна” хэмээн НМХГ-ын Эрүү мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Vдийн цайг болиулах хэрэгтэй vvнд зарцуулж байгаа хоронгоор цэцэрлэг барих хэрэгтэй их монго хэмнэгдэнэ ямарч баталгаагуй ариун цэврийн баталгаагуй орчинд уйл ажиллагаа. Явуулдаг
2015-11-06
hobby:
Ямар аймаар юм!!!
2015-11-06
zochin:
Er ni surguuliudiin udiin hooliig nyagtlah heregtei dee. mungu gj bitgii haraad huuhed horduulad bai
2015-11-06
Odod:
Olonlogiin tusgai erhiig yaaraltai tsutsal. Hurdan haa.
2015-11-06