Мьянмар улсад сонгууль эхэллээ
2015-11-08

 

 

Мьянмар улсад өнөөдөр бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин Ардчилсан эвсэл буюу “NLD” намыг тэргүүлэн Ан Сан Су Чи өрсөлдөж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчин сонгуульд ялалт байгуулвал шинэ засаглал байгуулахаа мэдэгдэж Мьянмар улсыг илүү нээлттэй улс болгоход анхаарлаа хандуулахаа амласан билээ. Ан Сан Су Чи хэлэхдээ “Би засгийг тэргүүлнэ. Ардчилсан эвслийн чиг шугамаар ажиллах хүн Ерөнхийлөгч болно” гэжээ. Харин эрх баригч Хөгжлийн Нам буюу “USDP”-ийн лидерүүд сөрөг хүчин сонгуульд ялалт байгуулвал “Мьянмарын ирээдүй бүрхэг, тодорхойгүй болно” гэж мэдэгдсэн байна.

 

Тус улсад сонгуулийн насны 30 сая иргэн бий. Иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхийн тулд өнөөдөр орон даяар амралтын өдөр болгоно зарлажээ. Энэхүү сонгуулийг дамжуулахаар дэлхийн 40 гаруй орны 500 гаруй ажиглагч болон хэвлэлийнхэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав.

 

Цэргийн засаглалын үед баталсан Мьянмарын үндсэн хуульд гадаадын иргэншилтэй эсвэл хүүхэдтэй хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх боломжгүй гэсэн заалт бий. Харин энэ заалт Ан Сан Су Чиг төрийн эрхэнд гаргаж, Ерөнхийлөгч болгохуйн тулд баталсан заалт хэмээн ажиглагчид үздэг. Учир нь түүний нөхөр нь Британийн иргэн билээ. Ан Сан Су Чи 1990 оны сонгуулиар гэрийн хорионд хоригдож байхдаа сонгуульд ялалт байгуулсан хэдий ч сонгуулийн дүнг цэргийн Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин