54 мянган твиттер хаяг хакерджээ
2015-11-09

АНУ, Британийн нисгэгчгүй онгоц энэ амралтын өдөр Сири улсад агаараас цохилт өгсний дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл олон мянган хэрэглэгчийн твиттер хаягийг хакердсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Британийн Тагнуулын албанаас мэдээлснээр “Хэт даврагчид ойролцоогоор 54 мянган хэрэглэгчийн твиттер хаягийг хакердсан” гэв. Хакердуулсан хаягуудын ихэнх нь Саудын Арабын хэрэглэгчдийнх гэнэ.

 

Хэт даврагчид хакердсан хаягууддаа суртал ухуулгын чанартай видео бичлэг нийтэлж, хэрэглэгчдийг халдлага үйлдэхийг уриалсан байна. Тус бүлэглэл анх удаагаа олон улсыг хамарсан кибер халдлага зохион байгуулж байгаа юм. Нэг хохирогч “Миний өмнөөс хэн нэгэн твиттерийг минь ашиглаж эхэлсэн. Би их гайхсан бас сандарсан. Би дахин энэ хаягийг ашиглах боломжгүй боллоо” гэж хэлжээ.  

 

Өнгөрсөн есдүгээр сард хэт даврагчид АНУ-ын Үндэсний аюулгүйн байдлын агентлагийн твиттерийг хакердаж, удирдлагуудын мэдээллийг нь хулгайлсан юм. Хэт даврагчид дээрх мэдээллээ өчигдөр хакердсан хаягууддаа нийтэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
H:
БОЛОВСРОЛТОЙ НӨХДҮҮД ЮМАА
2015-11-10