“Мэргэжлийн алуурчид” хүчний байгууллагаас л төрдөг
2015-11-11

Сүүлийн үед хүний санаанд оромгүй яргаллыг цэрэг, цагдаа  хүчний байгууллагад   ажиллаж байсан хүмүүс  үйлддэг болжээ.  Худлаа гэх хүн олон байгаасай. Би ч тэгж  хүсч байна.  Гэвч бодит үнэнийг үгүйсгэх эрх бидэнд алга.  Цагдаагийн  тусгай тасгийн гурван албан хаагч ЗХ-ний 150 дугаар ангийн офицерийн аминд хүрсэн тухай мэдээллийг анх сонссоны дараа дээрх дүгнэлтийг хийсэн хэрэг. Үнэндээ эл хэрэг явдал сонсогдохоос хэдхэн сарын өмнө мөн л цагдаагийн ажилтнууд зугаалж яваад нэгнийхээ аминд хүрсэн байдаг.  

Олон жилийн өмнө ч цагдаагийн албан хаагчидтай холбоотой хэрэг гарч л байсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн офицер  албан тушаал эрх мэдлээ ашиглан  банк руу нэвтэрч, харуулын цагдаагийн  амийг санаатайгаар егүүтгэн банк дээрэмдсэн гэх хэрэг гарч нийгмийг цочролд оруулж байв. Тэгвэл  өнгөрсөн онд  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын  цагдаагийн ажилтан даргынхаа тушаалаар  урсгал сөрөн  давхиж яваад ЕБС-ийн сурагч 12 настай охиныг дайрч амь насыг хөнөөсөн гэх мэтчилэн цагдаагийн ажилтнуудын үйлдсэн гэмт хэргийг жагсаавал багагүй тоо гарч мэдэхээр байна.  Дээр нь нэмээд  эдний араас хилийн цэрэг, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд байсхийгээд гарах хүний амь настай холбоотой гэмт хэргүүдийг онцлох ёстой.  

Ер нь бол эр хүн цэргийн алба хаагаад ирэхээрээ төлөвшиж, хүмүүжээд жинхэнэ утгаараа эр хүн болдог гэж ард түмэн ярьдаг даа. Ялангуяа, гурван жилийн алба хаагаад ирсэн эрчүүд тэвхийгээд цаанаа өөр болсон байдаг гэх нь бий. Тэр  үеийн цэргийг өнөө цагийн багачуудтай харьцуулах юм биш. Тэгсэн мөртөө тэд муу зүйлийг өөрийн болгож буй байдал нь зэвүү хүрмээр.  Өстөнийг өстөн нь төрүүлдгийн бодит жишээ хилийн цэргээс харж, мэдэж болно.  Шинэ цэргийн дэг, яргаллыг давж гарах сэтгэлийн тэнхээгүй, айлын ганц хоёр хүүхэд голдуу залуучууд цэрэгт ирээд хөл гараа нийлүүлж сурахаас илүүтэй дарга нартаа өширч, тэдний шинэ цэргүүдэд гаргадаг бусармаг, зан байдлыг сайхан зүйл мэтээр тусгаж авдаг бололтой юм.  Хилийн цэргийн анги нэгтгэлүүдэд үйлдэгдсэн гэмт хэргүүд үүний тод илрэл юм.

Дорноговь аймгийн Сайншанд дахь Хилийн цэргийн дугаар ангийн хилчин жагсаалын дарга нараа зодож дарамталлаа гээд буудаж хөнөөсөн байдаг.  Харамсалтай нь олон хүний аминд хүрсэн тэр хилчин эдүгээ гянданд бүх насаараа хоригдох ял эдэлж буй. Үүний араас том жижиг олон гэмт хэрэг гарсан авч олны сонорт хүрсэн нь Увс аймгийн Баруунтуруун дахь ХЦ-ийн 0133 дугаар ангид үйлдэгдэж буй орчин цагийн дэг, яргалал. Тус ангид алба хаасан цэргүүд дэг, яргаллын золиос болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байдаг юм.  Эл байдлыг холбогдох албаныхан эргэж харж дүгнэлт хийх л ёстой санагдана. Түүгээр зогсохгүй  Хөвсгөл аймагт үйлдэгдсэн аймшигт хэргийн холбогдогч нь тус ангид алба хаасан хилчин  байдаг.  Улаан-Уул сумын харьяат тэрбээр   цэргээс халагдаж ирснийхээ дараа хувийн өс хонзонгоор гэр бүлийн/ 17-31 насны / гурван хүний амийг буудан хөнөөсөн.  ХЦ-ийн 0133 дугаар ангийн  жагсаалын дарга нь  Хөвсгөл аймгийн  Цагаан-Уул сумын харьяат хилчнийг дарамтлаж байгаад зүү залгиулсан,  шинэ цэргүүдийг зодож, дарамтлах, яргалах байдал энэ  ангид хэрээс хэтэрсэн гэж хэлж болно.  Ингээд бодохоор, дарамт дарамтлагчийг л төрүүлдэг ажээ.
 
 
Х.Норжин
 
Эх сурвалж: www.mminfo.mn
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
buruu uym alga daa uurlaad baigaa nohod tsagdaa nar uym bh daa negnee hydaad baigaa chin unen bizdee ene zugeer anhaaruulga bichsen l bna
2015-11-12
Зочин:
үнэн л зүйл бичсэн байна
2015-11-11
Иргэн:
НОРЖИН ГЭНЭҮҮ ХОРЧИН Ч ГЭНЭ ҮҮ ТА ЛОГИКГҮЙ ЮМ БИЧЭЭД БАЙХ ЮМ ҮХСЭН. ХАТСНЫ 4-ДӨХ ЗАСАГЛАЛ ТАНЬ ШИГ СЭТГҮҮЛЧ ОЛОН БАЙДАГ . НИИГЭМД БУРУУ УУР АМЬСГАЛ ТАРААГААД БАЙ. ЦАГДАА. ХҮЧНИЙХ АЖЛАА ХИЙГЭЭД Л БАЙНА. ОРОЙ ЧИ ХҮЧИНДҮҮЛБЭЛ. ЦАГДААГ Л ДУУДАНА ДАА НОВШ .ИИМ ЮМ БҮҮ БИЧ ХОРЧИН ГУАЙ
2015-11-11
Хагас дамжуулагч:
Өнөөгийн сэтгүүлчид гэж гудамжны пацаануудаас дор үг хэллэгтэй. Ялангуяа тв-гээр гарч байгаа сэтгүүлч ухаантай юмнууд ын хувцасласныг харахад яг янхан бие үнэлэгч юм уу ГЭМЭЭР.ЭФИРИЙН СОЁЛ БАЙХГҮЙ ХӨХ ДЭЛЭНГЭЭ ГАРГАЧИХСАН. ХЭРЭГЦЭЭГҮЙ БАРААГ СУРТАЛЧИЛСАН .ТА НАР Л БУРУУ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛЫГ ХҮҮХЭД. ЗАЛУУЧУУДАД ӨГЧ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙНА УУ? СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ МУЛГУУ МАЛНУУДАА СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО АНХААРААЧ СУРГААЧ
2015-11-11
Norjin Guiad:
Yun iliirel bicheed bgan be. Iim gajig medeeleliig bichuuldeg hynadag baiguullaguud haraa hynaltaa changaruul. Ingej niigemd eh madaggui, eh survaljgui medeelel tsatsuulahaa zogsoogooj. Harin Tsagdaa, Zevsegt Huchin, Hil Hamgaalah, geed undsen ajil ne togtmol yvagddag baiguullagad aldaa endegdel blgui l yahaw ajil yvuulj agentlaguudaa bitgii ilteer gutge. Shuuh, tatvar, eruul mendiin salbar geed zasaj zalruulah asuudalaa olj har balai setguulj mini.
2015-11-11
Norjin Guiad:
Yun iliirel bicheed bgan be. Iim gajig medeeleliig bichuuldeg hynadag baiguullaguud haraa hynaltaa changaruul. Ingej niigemd eh madaggui, eh survaljgui medeelel tsatsuulahaa zogsoogooj. Harin Tsagdaa, Zevsegt Huchin, Hil Hamgaalah, geed undsen ajil ne togtmol yvagddag baiguullagad aldaa endegdel blgui l yahaw ajil yvuulj agentlaguudaa bitgii ilteer gutge. Shuuh, tatvar, eruul mendiin salbar geed zasaj zalruulah asuudalaa olj har balai setguulj mini.
2015-11-11
Зочин:
Элбэгдоржийн алуурчидыг өршөөж байгаагийн гайгаар цөөхөн Монголчууд маань бусдад алуулж дуусахнээ.
2015-11-11
Зочин:
Яг унэн бичжээ.тор засаг нь бужигнаад ард тумэн нь хоосроод ирэхээр тэд чаддаг юмаа хийдэг гэсэн.орос оронд мафи нь дандаа боксчин.жудоч.буудлагын тамирчид байдаг гэсэн.манайх удахгуй тийм болох нь дээ.ном сайн уншиж бай хуухдуудээ
2015-11-11
Зочин:
яг юу гэх гээд байгааг сайн ойлгосонгүй. ер нь хүчний байгууллагад дотоодын хяналт, гэгээрэл хүмүүжлийн ажил их чухал. мөн тусгай бэлтгэлтэй боловсон хүчнээ сайн судалж, сонгож байх хэрэгтэй. тэхгүйгээс алуурчныг бэлтгэх эрсдэлтэй. ганц манай оронд биш аль ч улсад ийм эрсдэл байдаг. үүнийг л сайн тооцох хэрэгтэй дээ.
2015-11-11
norjmaad:
norgoj norgoj Normjmaagiin bugs rvv gedeg bhaa, hogiin sav shig yu yu holiod bantan zuuraad bnaa, galzuu hvn l iim yum bichdeg bhdaa
2015-11-11
Зочин:
Үнэн шүү хүчирхиийлэл хүчирхийлэгчийг л төрүүлдэг.
2015-11-11
Зочин:
юу хэлэх гээд юу хэлээд байгаа юм бэ Х.Норжин гуай, утга учиртай юм бичиж байгаач
2015-11-11
Зочин:
Энэ одоо ямар санаа зорилгоор ийм юм бичээд байгаа юм. Цэрэг, цагдаа нар тэгээд алуурчид гээд байгаа юмуу, Банк санхүү энгийн ихэнх хүмүүс хэрэг үйлдэж байна. хэвлэл мэдээллээр дамжуулаад ийм юм бичиж болхгүй юу
2015-11-11
Балт:
Энэ асуудлаар санал ниилэхгүй шүү норжин гуай..Таны хүүхэд ямар орчинд төрж өсж хүмүүжсэн бэ. Ямар боловсрол мэдлэг мэдээлэл олж мэргэжил дадлага чадвар эзэмшсэн бэ..ээж аав та хүнээр хүн хиих үүргээ хир биёлүүлсэн бэ..гэх мэт асуудлыг өөртөө тавь..дараа нь наад ХХА руу ханд таны хүүхэд амьд явах нас нь 60 гэж бодуул 31 н таны хажууд 20 жил өнгрөөсөн бншдээ тэгүүл ганц жил алба хаах хугацаанд хүчнии байгууллага ..таны бутээсэн 20 жилиин хог хаягдлыг яаж цэвэрлэж диилэх юм бэ Боддоо
2015-11-11