Двайн Жонсон охинтой болно
2015-11-12

Холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсон өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан найз бүсгүйгээ жирэмсэн хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.  32 настай Анна долоон сартай жирэмсэн гэнэ.

 

Жүжигчин эр найз бүсгүйгээ жирэмсэн хэмээн мэдэгдсэнээс гадна шинэ хүнийхээ хүйсийг дэлгэсэн байна. Жонсон инстаграмдаа эхнэрийнхээ гэдсийг барьсан зургаа нийтлээд “Энэ дотор бяцхан гүнж байгаа” гэж бичжээ. Хос 2013 оноос болзож эхэлсэн байна.

 

Двайн Жонсон 14 настай Симоне гэх охинтой билээ. Дээрх мэдээллийн дараа охин твиттертээ “Аавдаа баяр хүргье” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин