Хэн юу хэлэв
2015-11-13

/УИХ-ын гишүүн/Н.Батбаяр: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг олон нийт хүсч байгаа



УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн хууль, Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хамтад нь өргөн барьсан.


Нийгэмд хүлээлт үүсгээд байсан эдгээр асуудлууд яах аргагүй өнгөрөгч долоо хоногт нийгмийн анхаарлын төвд байлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр мэдээллийн сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид дөрвөн Ерөнхийлөгч сонгосон байна. УИХ-ын даргаар есөн хүнийг сонгож. 14 Засгийн газрыг сольжээ. Тэр үедээ бид дандаа л шилдэг гэснээ дээрх албан тушаалд тавьж байсан. Гэтэл тэр хүмүүс маань бүгдээрээ чадваргүй байсан гэвэл үгүй.


Тэр хүмүүст ажил хийх боломжийг нь манай хууль эрх зүйн орчин бүрэн утгаар нь олгосонгүй. Учир нь манай улс өнгөрсөн хугацаанд гурван Засгийн газартай ч юм шиг, 76 сайдтай ч юм шиг явж ирлээ. Энэ л Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болж байна. Өөрөөр хэлбэл, манай Үндсэн хуулийн гажиг гэж хэлж болно. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг олон нийт хүсч байгаа. Гагцхүү энэ парламентад ийм чадамж байна уу гэж эргэлзээд байх шиг. Гэвч, одоо хийхгүй юм бол монголчууд үндсэндээ найман жил алдана.


2024 он хүртэл монголчууд улс төрийн болон эдийн засгийн хямралаасаа гарч чадахгүй гэсэн үг. Төр засаг нь тогтворгүй байхын хэрээр улс орны хөгжил гацаж байгааг бид бүгдээрээ харж байна. Засгийн газраа огцруулаад дээрдэж байгаа юм алга.  Харин ч “Сахил хүртээд шал дордох”-ын үлгэр болдог. Тиймээс хамгийн түрүүнд энэ байдлаа засах ёстой юм. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулиар бол Үндсэн хуулийг өөрчилж, шинэчилж батлах эрх нь зөвхөн Их Хуралд байдаг. Гэхдээ шүүмжлэл байгаа учраас иргэдээс асуухаар шийдсэн. Санал асуулгыг 14 хоногийн хугацаанд явуулах боломжтой” хэмээн ярьжээ.
 

 

/УИХ-ын гишүүн/ Ц.Нямдорж: Үндсэн хуульд дандаа бөөгийн тоонууд явж байна

 

Үндсэн хуультай холбоотой сөрөг байр суурь илэрхийлж буй гишүүд ч танхимд цөөнгүй бий. 23 жилийн өмнө Үндсэн хуулийг баталж явсан гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ талаар тун ч шүүмжлэлтэй хандсан аж. Тэрбээр “Монголын төрийг самрах ажлаа хийж байгаа юм байлгүй. Арваннэгдүгээр сарын 6 их хачин өдөр болж өнгөрлөө.


Монгол төрийн тогтолцоог орвонгоор нь эргүүлэх Сонгуулийн хуулийн өөрчлөлт л гэнэ. Түүгээр нь гурван сонгуулийг нэг хуулиар явуулах юм гэнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна л гэнэ. Ард нийтийн санал асуулга хийх л юм гэнэ. Энэ бүх үйл явцыг хараад байхад цэлмэг тэнгэрээс гэнэт бороо ордог шиг тийм зүйл боллоо. Наадах чинь бүтэхгүй ээ. Нэгдүгээрт, энэ Их хуралд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёс суртахууны эрх байхгүй. Энэ Их хурал байгаа үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж огт болохгүй.


Нэр нүүрээ барсан ийм Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж юу байдаг юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярихын тулд ёс суртахуунтай нэр нүүртэй байх хэрэгтэй шүү дээ, нэгдүгээрт. Энэ УИХ шиг нэр нүүрээ барсан хурал байна уу. Гурван сар Өршөөлийн хууль хэлэлцдэг Их хурал гурав хоногийн дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байхгүй. Энэ их сонин. УИХ 99 гишүүнтэй болох юм гэнэ. Есөн яамтай болох юм гэнэ.


Гурван есийн тоо байгаа биз. Ноднин 888 төсөл гэж нэг юм гаргаж ирээд нураад дууссан. Одоо тэгээд 999 болж байгаа юм байна л даа. Энэ дотор дандаа бөөгийн тоонууд явж байна” гэв.


 

/УИХ-ын гишүүн/ Я.Санжмятав: Дахин жижиглэвэл мөнгөний сонгууль болно



УИХ-д өргөн бариад буй Сонгуулийн хууль болон нэмэлт өөрчлөлтийн асуудлаар өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Хуулийн дагуу Сонгуулийн хууль зургаан сараас өмнө батлагдчихсан байх ёстой.


Бурмаа гишүүний ахалсан Сонгуулийн хууль, Су.Батболд нарын гишүүд, мөн Х.Тэмүүжин нарын гишүүд гээд гурван хуулийн төсөл байгаа. Тал, талаасаа хуулиа өргөн барьсан. Хамгийн сайн үр өгөөжтэй, сонгуулийн хууль гараасай гэж бодож байгаа. Иргэд, сонгогчидтой уулзаж байхад жагсаалтад байдаг олон хүнийг иргэдээс саналыг нь авдаг байгаач гэсэн зүйл яригдаж байсан.


Бид өмнөх сонгуулийн хуулиар томсгосон тойрог гээд Завхан аймаг хоёр мандаттай нэг тойрог болоод явж байсан. Ахиад жижиглээд явчих юм бол мөнгөний сонгууль болно. Олон сонгогчийн саналыг бүрэн авах зүйл дээр дутагдалтай болно.


Сонгуулийн хууль дээр тойрог томсгосон хэвээрээ, нэрсийн жагсаалтад нам нь эрэмбэлээд оруулчихдаг биш, тодорхой хэмжээгээр тэр хүнийхээ төлөө саналаа өгдөг, намаасаа жагсаасан жагсаалтаараа саналаа өгдөг ийм байдлаар сонгуулийн хууль явчихвал иргэд хүнээ зөв сонгох, намаа зөв сонгох үр дүнтэй болно. Тийм учраас сонгуулийн хуулийг ойрын хугацаанд зайлшгүй хэлэлцэх ёстой” хэмээлээ.  

 

 

/УИХ-ын гишүүн/ С.Бямбацогт: Ерөнхий сайдад эмгэнэл илэрхийлье



-УИХ-ын ээлжит чуулганаар 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж буй. Өнгөрөгч лхагва гарагт хуралдсан ээлжит хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлэг төсөвтэй холбоотой санал дүгнэлтээ УИХ-д танилцуулсан юм. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга эдийн засаг нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд хийсэн МАН-ын бүлгийн танилцуулгыг уншиж, эдийн засаг, эдийн засаг хэмээн онцолсон ч элгээр нь хэвтүүлсэн Ерөнхий сайдад эмгэнэл илэрхийллээ.


Тэрбээр “Шийдлийн Засгийн газар 2016 оны эдийн засгийн өсөлтийг 4.1 хувьтай байхаар тооцон төсвийн орлого, зарлага, алдагдал, өрийн хэмжээг тооцон УИХ-аар хэлэлцүүлж байна. Гэтэл Олон улсын валютын сан ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлтийг 0.6 хувь гэж тооцжээ. Тооцоолол ингэж их хол зөрж байна.



Тооцоолол, төлөвлөлтийг үндэслэлтэй, зөв зүйтэй хийж чадахгүй байгаа учраас л улс орны эдийн засаг хямарлаа. Ирэх жил ч гэсэн эдийн засаг улам гүнзгий хямарч, ард түмэн бүсээ илүү ихээр чангалах хэрэгтэй болж байгааг 2016 оны төсөв харуулж байна. Өнгөрсөн гурван жилийн турш “буруу замаар будаа тээж, буцахдаа шороо тээсэн” Засгийн газар ирэх жил ч түүхээ давтахаар байна. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг Таныг эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн, төрийн мөнгөний бодлого явуулах орон зайг хязгаарласан, хариуцлагагүй, хөөсөрсөн төсөв өргөн мэдүүлсэнд гүн эмгэнэл илэрхийлье.



Засгийн газарт улс орноо эдийн засгийн хямралаас гаргах, ард түмнийхээ амьдралыг сайжруулах чадамж, бодлого байхгүй болох нь нотлогдож байна. Шийдлийн Засгийн газар улс орноо улам хямруулах, ард түмнээ улам ядууруулах, өр зээлийг улам нэмэх уриатай юм шиг ажиллах боллоо. Энэ байдалд УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлт хийж ажиллана” хэмээн ярьсныг “хэн юу хэлэв” буландаа онцоллоо.



Б.Тогтох


Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
harin tiim shu neg l ih too.ter 99 gishuun hend heregtein.18 aimag 3 hot duuregtei niileed l 45-50 gishuun baihad hangalltai um bish uu.100 yamaand 60 uhna gegcheer ajil hiij gar ni hodoldoggui zobhon am ni hodolj buruu zob burj baidag humuus hereggui ee
2015-11-14
иргэн:
Бямбацогтоо одоо наад чавганцын хэрүүлээр чин хол явахгүй шүү. наад ажил хийлгэдэггүй хэрүүлч заргач улсуудаас болж хамаг ажил гацан улс ард иргэд популизмын чин төлөөсийг төлж амьдарлаараа хохироод байна
2015-11-14
batbayr bood:
Boo batbayrt are tumen chamaig husehgiy baina. Chenii husliig sonsoh sonirhol alga.
2015-11-14
сүүүүүүү:
худлаа битгий яриад бай, энэ парламент чадамжгүй
2015-11-14
batk:
Nymdorj metiin huuchin buunuud heregtei shuu ter helj bgaag ni sain sonsooroi aimaar heldgin hen ni ch yaj chaddaggui l baihgui uy
2015-11-13
bats:
Tsag ni bish bn da huch tureh gej l bga daa uursudduu l zoriulj batlana shuu de ene ardchilsan luiwarchid
2015-11-13
Баатар:
Нямдорж гишүүнийг дэмжиж бна.Таны хэлсэн зүйл маш зөв одоо монголд төр засгын хямрал дээд цэгтээ хүрлээ.Яаралтай ИХхурал тарж энэ муу хүмүүсээс салах хэрэгтэй бна.Ард түмэн чинь маш хүнд байдалтай бна шүү
2015-11-13
Зочин:
Хаха олон нийт хүсч байгаа гэнэ шүү тэнэгүүд харин олон нийт та нарыг ..... хүсч байгаа байх шүү !!!
2015-11-13
Зочин:
Хуучин бууны хугархай Нямдорж гашуун ч унэнийг хэлдэг ганц хун.Уугээрээ бусдын дургуйг хургэдэг! Энэ УИХ-д ус урт ухаан богино Гончигдорж, Хэл муу хийрхдэг евчтэй фортуна гэх мэт тэнгэрт дэндуу ойрхон тэнэг нь дэндсэн беенууд тархи угаах гэж мен ч их зутгэж байхшивдээ!
2015-11-13
Зочин:
Ed naraar orolduulaad hereggui.
2015-11-13
kub:
UIKH-yn gishuun zasgiin gazryn gishuun baij bolokhgui gekheer undsen khuulid uurchlult oruulj baisan yumdag, odoo bas l neg iimerkhuu shaltgaanaar uurchlult yariad baikh yum ... BODOKH TSAG
2015-11-13
kub:
undsen khuuliar oroldokh tsag ni bish l bolov uu ...
2015-11-13
zochin:
olon niit hguseh ni yu l bol undsen huuli gedgee ch medehgui l ybaa shuu ed bas alnaa alna
2015-11-13
Иргэн:
Муу дультираа новш бидэнд ямар их гай болж бнаа! Нямдорж харин маш унэн хэллээдээ!
2015-11-13
Zochin:
Ene Byambatsogt gedeg hun ih heruulch hun yumaa
2015-11-13
Иргэн:
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг олон нийт үнэхээр хүсч байгаа юм уу 76-н гишүүний ₮-г яая гэж байж ?
2015-11-13