Хоёр настай хүүхдийг хэрхэн унтуулах вэ?
2015-11-13

Америкийн “www.wikihow.com сайт хоёр настай хүүхдийг хэрхэн унтуулах, нойронд сайн болгох 11 аргыг нийтэлжээ.

 

Алхам №1


 

Хүүхдийн эмч нарын явуулсан судалгаагаар хоёр нас буюу 24 сартай хүүхэд 1-5 настай хүүхдүүдээс хамгийн бага унтдаг болохыг тогтоожээ. Хэрвээ таны хүүхэд хоёр настай бол энэхүү 11 аргаас суралцахыг зөвлөж байна. Эхний алхам таны хүүхэд хэдэн цаг унтдаг болохыг нарийвчлан гарга.

 

 

Алхам №2


 

Хоёр настай хүүхэд хамгийн багадаа өдөрт 11 цаг унтах ёстой. Тэд бага тоглож, их унтах ёстой гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

 

 

Алхам №3


 

Тоглох цаг гарга. Өглөөнөөс орой хүртэл тоглодог хүүхдүүд бий. Хоёр настай хүүхдүүдийн ихэнх нь хоолноос илүү тоглох дуртай байдаг. Тиймээс та өдөрт хэдэн цаг тоглох ёстойг хүү эсвэл охиндоо ухамсарлуул.

 

 

Алхам №4


 

Уяраах арга. Та хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй. Хүүхдийн нойр хүртэл танд хамаатай. Тиймээс та бүүвэйн дуу аялж, дуу хоолойгоороо хүүхдээ унтуулахыг хичээ.

 

 

Алхам №5


 

Тогтмол хоолло. Хоёр настай хүүхдийн тархи олон зүйлийг хүлээн авахдаа муу байдаг. Хэрвээ хүү, охин чинь тоглож эхэлсэн бол хоолоо мартах болно. Тиймээс та хүүхдээ тогтмол хооллож, тоглохыг мартуул. Хоол хүүхдэд тустай бөгөөд нойронд нэн сайн.

 

 

Алхам №6


 

Шөнийн уур амьсгалыг өдрийн цагаар бүрдүүл. Гэртээ нам гүм орчин бий болговол хүү, охин чинь өөрийн эрхгүй нойрондоо автах болно.

 

 

Алхам №7


 

Тухтай орчин бүрдүүл. Хайртай тоглоом зэргийг орон дээр нь тавьж, унтах орчныг нь бүрдүүл.

 

 

Алхам №8


 

Ном уншиж өг. Энэ насны хүүхдүүд нойрыг тоглоомоос илүү тавьдаг. Тиймээс та үлгэр уншиж өгөх хэрэгтэй.

 

 

Алхам №9


 

Унтахаас өмнө хүүхдээ усанд оруулах буруу. Та өдрийн цагаар хүү, охиноо усанд оруул. Тэд  өөрийн эрхгүй зүүдний ертөнцөд аялах болно.

 

 

Алхам №10


 

Том орон дээр ганцаарааг нь унтуулах гэж бүү хичээ. Та хүүхдийнхээ дэргэд унтаж, нойрыг нь өдөө.

 

 

Алхам №11


 

Эрдэмтдийн тогтоосноор бага насны хүүхдүүд биедээ хүргүүлэх буюу массаж хийлгэх дуртай. Унтахгүй, тоглоомонд дуртай хүүхдүүдээ унтуулах хамгийн шилдэг арга.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Хишигмаа:
Маш гоё байна
2018-01-05
bulgan:
bayrlalaa zovolgoo ogsond
2015-11-13