Францын нийслэл Парис хотод өчигдөр орой цуврал халдлага болж, 150 гаруй хүн амь насаа алдаад байна. Энэ халдлагад монгол иргэд өртөөгүй гэсэн мэдээллийг Гадаад хэргийн яамнаас өгөөд буй юм.
Халдлагатай холбогдуулан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр "Парисын алан хядлага-хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг. Халдлагад өртөгсөдрийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Бид францын ард түмэнтэй хамт" хэмээн жиргэжээ.