Парист халдлага болж, 153 хүн амиа алдлаа
2015-11-14

Францын нийслэл Парис хотноо өчигдөр 22.00 цагийн орчимд террорист этгээдүүд дараалласан халдлага үйлдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Террорист этгээдүүд Парисын долоон газар зэрэг халдлага үйлдсэн бөгөөд халдлагаар 153 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн хэмээн тус хотын Цагдаагийн газраас уламжлав.

 

Халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд орон даяар онц байдал зарлаж, хилээ хаах зарлиг гаргасан байна. Парис хотын төвөөр хуягласан цагдаа нар хамгаалалтад гарч, тэсрэх бөмбөгний шинжээчид ажиллаж эхэлжээ.

Эхний халдлага цэнгэлдэхэд болжээ. Тэсрэх бөмбөг бэхэлсэн бүс зүүж, “АК47” буугаар зэвсэглэсэн этгээдүүд алдарт “U2” хамтлагийн тоглолт зохион байгуулагдаж байсан “Bataclan” цэнгэлдэхэд нэвтэрч, үзэгчдийг барьцаалсан байна.  Гэрчүүдийн мэдээлснээр “Тэд нүүрээ халхлаагүй байсан бөгөөд хүмүүс рүү буудаж, дараа нь өөрсдийгөө золиослосон” гэжээ

 

Дэлбэрэлтийн үеэр есөн хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж, эмнэлэгийн тусламж авчээ. Энэхүү халдлагаас хагас минутын дараа Парисын Шоронн гэх гудамжинд террист этгээд халдлага үйлдэж, 19 хүн аминд хүрчээ.

Цагдаагийн газраас “Террорист этгээдүүд “Bataclan” цэнгэлдэх, Шоронн гудамж, Стад де Франс цэнгэлдэх, Бомарше гудамж, БНУ өргөн чөлөөнд халдлага үйлдсэн” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Pizda shig orchuulagch delgertsetseg gj
2015-11-14