Парис: Нью Йорк хот хамгаалалтаа чангатгав
2015-11-14

 

Парис хотноо болсон халдлагын дараахан хэт даврагчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан “АНУ-ын Нью Йорк хотноо дараалласан халдлага үйлдэж, олон мянган америкчуудыг хохироох болно” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Америкийн Тагнуулын байгууллага олон нийтийн сүлжээгээр тус улсыг заналхийлсэн этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Барак Обама аюулгүй байдлын үүднээс Нью Йорк хотноо хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр “Нью Йорк хотноо 1500 хуягласан тусгайгийнхан нэвтэрч, хотын төвөөр байршиж, иргэдийг албадан тарааж эхэлсэн” гэжээ. Тусгайгийнхан тус хотод нэвтрэхээс өмнө сагсанбөмбөгийн тоглолт болж байжээ.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр “Оросын дурсгалт газруудыг дэлбэлнэ” хэмээн сүрдүүлж, видео бичлэгээ өөрийн твиттертээ байршуулсан билээ. Мөн “Америкийг тун удахгүй цусанд будагдах болно” хэмээн сануулсан юм. Парисын халдлагатай холбоотойгоор дэлхийн томоохон хотууд хамгаалалтаа чангаруулж, жуулчдыг хамгаалж эхэлжээ.

 

Германы удирдлагууд Берлин хотын хамгаалалтын чангаруулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
het davragsdiig undseer ni Siri ulstai ni ustga:
SIRI ULSIIG ENE MUUSAIN ADGIIN AMITANUUDTAI NI USTGUUL TAARNA.... 4R DAIN GYALS HIIE DELHIIN ULS ORNUUDAA
2015-11-15