Сормуусаа уртасгах арга
2015-11-17

Америкийн “www.wikihow.com” сайт гуравхан хоногийн дотор сормуусаа уртасгах аргыг нийтэлжээ.

 

Алхам №1


 

Нүднийхээ будгийг арилгаж, цэвэрлэсний дараа тусгайлан бэлдсэн хөвөнг /чих ухдаг хөвөн/ хүүхдийн тосонд дүрээд сормуусаа арч. Хүүхдийн тос харшил өгөхгүй. Тос ургалтад сайнаар нөлөөлөх болно. Долоо хоног сормуусаа хүүхдийн тосоор арчилсанаар гайхалтай үр дүнг харах болно.

 

 

Алхам №2


 

Оливын тос. Хүүхдийн тосноос гадна сормуусандаа оливын тосыг түрхэх хэрэгтэй. Оливын тосыг байгалиас гаргаж авсан учир ургалтад сайн. Оливын тосыг унтахаасаа 10 минутын өмнө түрхэж, дараа нь бүлээн алчуураар арчих хэрэгтэй. Энэ аргыг тогтмол хэрэглэснээр долоо хоногийн дотор сормуус тань мэдэгдэхүйц ургах болно.

 

 

Алхам №3


 

Вазелин. Дууссан сормуусны будагны багсыг сайтар цэвэрлээд вазелин дүрж, сормуусандаа түрхэх. Вазелин түрхсэн тохиолдолд сормуусны будагнаас татгалзаарай учир нь будаггүйгээр сормуус тань урт, гайхалтай өнгөлөг харагдах болно. Вазелинийг гурван хоног хэрэглэхэд хангалттай. Сормуусанд тань тэжээл өгч, ургалтад нөлөөлөх болно.

 

 

Алхам №4


 

Сормуусаа өтгөн харагдуулахыг хүсч буй бол өглөө, оройд уруул өнгөлөгч түрх. Уруул өнгөлөгч тань үнэргүй, өнгөгүй байх ёстой. Эмчилгээнийх байвал илүү үр дүнтэй. Өнгөлөгчөө сормуусын үзүүрээс уг хүртэл нь түрх. Гурван хоногийн дотор сормуус тань өтгөрч, урт харагдах болно.

 

 

Алхам №5


 

Мөн тусгайлан бэлдсэн сормуусны будагны багсаа хүүхдийн нунтаг цацлага буюу талькинд дүрээд сормуусандаа түрх. Ганцхан долоо хоногийн дотор үр дүнг нь харна. Та сормуусандаа түрхсэн талькаа бүлээн усаар угааж арилгаарай.

 

 

Алхам №6


 

Амраах арга. Бүлээн алчуураар сормуусаа дарж, амраа. Амралт ус үсний ургалтад нөлөөлдөг билээ.

 

 

Алхам №7


 

Үсний ургалтад нөлөөлдөг эм хэрэглэ. Энэ бол шалгарсан арга.

 

 

Алхам №8


 

Алим ид. Жимснүүдээс алим ганцаараа үсний ургалтад сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mika:
uneheer heregleed uzmeer l yum bn
2016-08-06
Зочин:
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
2016-01-12
Зочин:
Худла юм бол уншихаа болчиоч мний сормуус лав ѳмнѳхѳѳсѳѳ илүү урт ургасан
2015-11-24
Зочин:
Hunii sormuus 3sar tutamd soligdod urgaj baidag us urgaltand heregtei witamin hereglej boloh bolowch huuhdiin tos turhej urguulna gej hudalaa yum bichihee bolio
2015-11-19
Nomin:
Goy Arag bn ur duniign harsaan like
2015-11-18
Зочин:
shal hudlaa yum bichihee bolioche
2015-11-17
Tuul:
Vsnii urgaltad ymar em uuh we ner in
2015-11-17