Нийтийн тээврийн 114 буудлыг бүрэн шинэчлэв
2015-11-17

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр “Жи Си Деко Монгол” ХХК-тай хамтран хотын төвийн автобусны буудлуудыг бүрэн шинэчилллээ.
Ингэснээр автобусны буудлууд байнгын арчилгаатай болж байгаа төдийгүй, иргэд автобус хүлээж зогсох зуураа эхний 20 минут үнэгүй интернэт ашиглах боломжтой болов.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 114 автобусны буудлыг иж бүрэн шинэчлээд байгаа бөгөөд нийт 250 буудлыг яг ийм маягаар шинэчлэх юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуу, авиа, дохио сурах шинэлэг төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд тохиргооны ажлуудыг хийж эхлээд байна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвллэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
1244778996:
БАт үүл болон ХХБ үүнийг гйүцэтгэсэн компаний хамт олонд баярлалаа. Хажууд нь байгаа Саранпаа юмнуудыг нь хурдан цэвэрлэж зайлуулаарай. Мөн шөнө МАН ын нөхдүүд болон бусад нөхдүүд наад хийсэн юмыг чин будаг цацах , юм наах , хагалж хэмхлэх юм хийж мэднэ шүү. МАН-ыхан бол Бат үүлийн хйисэн юм болгоныг зохион байгуулалттай бусниулах ажлыг Амарбаясгалан, Сумьяабзар гэсэн нөхдүүдээр толгойлуулаад хийж байгаа шүү. Тиймээс тр талаас л халдлага ирнэ шүү.Жирийн ард түмэн баярлаж байгаа, МАН-ыхан шээс нь гоочих гэж байдаг юм. Уг нь Нэг эх орон, нэг хоттой л хүмүүс дээ бид чин.
2015-11-17
Зочин:
Sarampai bolson huuchin buudaluud ni zarim neg gazar hajuud ni heveeree baigaad bh yum..buulgaachee..shiniigee doosh ni hiigeed bn
2015-11-17