Нүдээ амраах дасгал
2015-11-18

Америкийн “www.wikihow.com” сайт нүдээ амраах энгийн аргуудаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Сандал дээрээ нуруу цэх, нүдээ анилгүйгээр эгц урагшаагаа харж, 2-3 минут суу. Дараа нь нүдээ баруун, зүүн, дээшээ, доошоо харна. Энэхүү дасгалыг 10-15 удаа хий. Таны нүдний ядаргаа гарах болно. Таваас дээшгүй цаг компютер, зурагт, ном уншсан хүн энэхүү дасгалыг заавал хий.

 

Алхам №2

 

Нүдээ зүүн доош, баруун доош, зүүн дээш шулуун харна. Дасгалын үеэр амьсгалын дасгалыг хослуулан хий. Нүд аргаж, улайсан бол энэхүү дасгалыг заавал хийх хэрэгтэй. Дасгалаа дууссаны дараа нэг минут нүдээ аниарай. Таны нүд гайхалтай амрах болно.

 

Алхам №3

 

Баруунаас зүүн, зүүнээс баруун зүг рүү хар. Энэхүү дасгалыг түргэн дараа нь удаашруул. Нэг удаа хийхдээ 10 удаа хийгээрэй. Дараа нь харах цэгийн байрлалыг өөрчлөн хамрынхаа үзүүрийг хар. Хамарынхаа үзүүрийг 5-10 секунт харсаныхаа дараа алсыг ширтэхийг зөвлөж байна.

 

Алхам №4

 

Хэрвээ танд дасгал хийх зав олдохгүй бол нүдний дусаагуур хэрэглээрэй.

 

 


 

Shuud.mn
Сонин хачин