Хакерууд дайралтаа эхэлснээ мэдэгджээ
2015-11-19

Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Anonymous” гэх хакерын бүлэглэл Парисын халдлагын дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг нэгдэж буйгаа зарласан билээ. Хакерууд хэт даврагчдын байнга ашигладаг олон нийтийн сүлжээг хакердахаас гадна интернэтийн тусламжтай тэдний байршлыг тогтоохоор ажиллаж байгаа юм.

 

Тэд хакердсан мэдээллээ тус бүлэглэлийн эсрэг нэгдэж, агаараас цохилт өгч буй АНУ-ын талд өгөхөө мэдэгджээ. Тэгвэл хакерууд хэт даврагчдын байнга ашигладаг твиттер хаягуудыг хакердаж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Хакерууд хэт даврагчдын байнга ашиглаж, олон нийтийг заналхийлдэг 1500 орчим твиттер хаягийн серверт нэвтэрч, хяналтадаа авчээ.

 

Эдгээр хаягийн эзэд болон байршлыг нь тогтоосныхоо дараа нэг мөр устгах болно хэмээн “Anonymous” бүлэглэлийн гишүүн мэдэгджээ. Тэд твиттер хакердсан талаараа хамгийн эхэнд АНУ-ын Конгрессийн гишүүн, терроризмын эсрэг байгууллагыг дарга Мишель Смит гэгчид мэдэгдсэн гэнэ.

 

Хакерууд “Бид тагнуулчдаас илүү гэдгээ батлах болно. Тун удахгүй хэт даврагчид өөрсдийн байршлаа бидэнд мэдэгдэх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Delhiin 88 r sain ehellee
2015-11-19
Зочин:
Delhiin 3-r dain ehellee
2015-11-19