Цээжээрээ турах арга
2015-11-19

Америкийн “www.wikihow.com” сайт сарын дотор цээжээрээ турах энгийн аргуудаас нийтэлжээ.

 

Алхам №1


 

Төрсний дараа эсвэл төрөлхийн цээжээрээ тарган хүмүүс бий. Мөн ажлын нөхцөл байдлаас үүдэж зөвхөн цээж, хэвлий, хөх, гараараа таргалсан хүмүүс байдаг. Та эхлээд өөрийн жингээ үз. Жин дээр гарахаас бүү ай.

 

Алхам №2


 

Аль хэсгээрээ илүү таргалалттай болохоо мэд. Ихэнх эмэгтэйчүүд хэвлийн хэсгээсээ таргалсан байдаг бөгөөд энэ хэсэг турахад хамгийн хэцүү байдаг. Удаан хугацааны бэлтгэл сургуулилтын үр дүнгээр илүүдэл махнаасаа сална.

 

Алхам №3


 

Туузан метртэй нөхөрлө. Та цээжээрээ турахыг хүсч байгаа бол өнөөдрөөс эхлэн туузан метрийн халааслаад авч яв.

 

Алхам №4


 

Цээжээрээ турахыг хүссэн хүмүүс ганцхан төрлийн дасгал бүү хий.  Үргэлж 1-3 үйлдэлтэй дасгал хий. Олон дасгалыг зэрэг хийснээр жигд турна. Нэгд: өөрийн жиндээ тохирсон туухай өргө. Туухайгаа өргөөд гараа дээшээ, доошоо болго. Энэ дасгал мөр, шуу болон хэвлийн хэсэгт ачаалал өгдөг. Хоёрт: Байрнаас уртад харайх дасгал хийх зогсч буй байрлал ав. Энэ дасгалыг нэг удаад 10-50 удаа хийх хэрэгтэй. Нуруу болон гэдсийг тураахад нэн тустай дасгал. Гуравт: Сандал дээр суугаад цэх хар. Дараа нь хөлөө хөдлөхгүйгээр бэлхүүсээ зүүн, баруун тийш хөдөлгө. Бэлхүүсийг хурдан хугацаанд тураана.

 

Алхам №5


 

Хоолны дэглэм. Цээжээрээ турж, бэлхүүсээ тодотгож, гараа гаргасан даашинз өмсөхийг хүсч буй бол хатуу хоолны дэглэм барих хэрэгтэй. Олон төрлийн жимс, жимсгэнэг хүнсэндээ хэрэглэ.

 

Алхам №6


 

Ус сайн уу. Өдөрт 2-3 литрийг уух хэрэгтэй. Ус таны өтгөнийг гадагшуулахаас гадна эрүүлээр тураана.

 

Алхам №7


 

Усанд сэлэх нь цээжин хэсгийн жигд тураахад тусална.

 

Алхам №8


 

Дээрх зөвлөгөөг дагаж, цээжээрээ турсан хэмээн үзэж буй бол цээжээрээ  багтахгүй байсан даашинз эсвэл цамцаа өмсөж, үр дүнгээ үзээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
тхх
2021-06-08
Марлаа:
Гоё юм бнааа.
2020-04-09
Марлаа:
Гоё юм бнааа.
2020-04-09
Марлаа:
Гоё юм бнааа.
2020-04-09
тхх
Марлаа:
Гоё юм бнааа.
2020-04-09
eenii:
Vnheer vnenvv
2018-04-14
ganaa:
mash heregtei ym bn
2016-02-28
hnn:
хайран хөх яах гэсийн
2015-11-19