Бага насны хүүхдээ байнга ”харгалз”
2015-11-19

 

Энэ сарын 18-ны  өдөр Улаанбаатар хотын  Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 362 дуудлага мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  296 дуудлага бүртгэгдэв. Үүнээс зам тээврийн осолд 6 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол ихэсч байна. Үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр эцэг эх болон бүх шатны боловсролын байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн автобусны буудал, орон сууцны хороолол, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд явахдаа тээврийн хэрэгслийн хурдаа хасч, сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин