Б.Батнямын цаазаар авах ялыг хүчингүй болгожээ
2015-11-19

Б.Батням, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Батням нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргажээ.

 

Б.Батням нарын зургаан этгээд нь "Сод Монгол" группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын хүү Ц-ийн амь насыг хохироосон гэдгийг шүүхээс тогтоож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Батнямд цаазын ял бусад этгээдэд 6-25 жилийн хорих ял оноох шийдвэрийг өнгөрөгч есдүгээр сарын 10-ны өдөр гаргаж байсан юм.

 

Хэргийг сөхвөл, "Сод монгол" группийн Ц.Анандбазарын том хүү 17 настай Ц нь 2013 оны наймдугаар сарын 7-ны лхагва гаригийн 23.00 цагийн үед бусдын гарт амиа алдсан. Тэрээр тухайн үед Бага тэнгэрийн аманд тав, зургаан хүний хамт байсан бөгөөд хоорондоо наймаа хийн улмаар үнэ тохиролцоогүйгээс маргалдаж, хамт явсан залуусын нэг нь Ц-гийн цээж болон хэвлийн тус газарт хутгалж, амийг нь егүүтгэсэн гэж мэдээлэгддэг.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
0777:
Batnyamiig tsaazlah yostoi sh dee. ugui bol shorongiin huuliar tsaazalsan n iluu deer yum bna aa. jaahan huuhed alchihaad hariug n yas mahand n medruuleed ugnu.
2015-11-20
Зочин:
Tsaaziin yalgui uls bizdee manaih chin.
2015-11-19
ЗОЧИН:
ХАР ТАМХИ ХЭРГЭЛЖ БАЙГААД НЭГНЭЭ ХӨНӨӨСӨН БИЗ ДЭ, ЗАВААН ЛУЙВАРЧИНЫ ХАР МӨНГӨӨР ХҮҮХЭД НЬ ХҮМҮҮЖИЛГҮЙ БОЛЖ ИЙМ ЮМАНД ХҮРЧ БАЙГАА ЮМ!!!
2015-11-19