Чиндаогийн гранпригээс Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ
2015-11-23


БНХАУ-д болж байгаа Чиндаогийн гранпри тэмцээн өчигдөр эхэллээ. Оимпийн эрхийн оноо олгох уламжлалт тэмцээнд 59 орны 375 (эрэгтэй 236, эмэгтэй 139) жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 19 тамирчин оролцож байна.


Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, БНХАУ-ын Шин Та, Израйлын П.Палтчик, Нидерландын М.Коррейл нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт Германы Карл Ричард Фрайг юүко үнэлгээгээр буулган авснаар алтан медалийн төлөө Казахстаны Максим Раковтой барилдлаа. Тус барилдаанд Н.Түвшинбаяр торгуулиар ялсан бөгөөд Чиндаогийн гран пригээс алтан медаль хүртсэн байна.


Чиндаогийн гранпригийн эхний эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа алтан медаль хүртсэн бол өнөөдөр Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хоёр дахь алтан медалийг авчирсан байна. Манай баг тамирчид Чиндаогийн Гран при тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байрт 2 жүдоч орсноор Япон улсын араас хоёрдугаар байрт жагсч байна.



 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Ulaangom:
Avraga bol avraga l baidag yum baina.
2015-11-23
g:
ilv2
2015-11-23