“Single ladies 2” орлогоороо тэргүүлжээ
2015-11-23

“U” фильмийн гурав дахь уран бүтээл “Single ladies 2”романтик, инээдмийн кино нээлтээ хийгээд сар гаруй боллоо. Өдөр бүр л танхим дүүрэн үзэгчтэй байгаа тус кино ашиг орлогоороо тэргүүлж байсан кинонуудыг ардаа орхиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэ жилийн Монголын киноны салбарын  хамгийн их мөнгийг Г.Ундармаа халаасална гэсэн үг.

 

Хувцас загвар, нүүр будалт,  Монголын сайхан залуучууд, хүүхнүүдийг алаглуулсан “Single ladies 2” кино хувцас загвартаа л гэхэд 30 саяыг зарсан аж. Тиймээс Улаанбаатарын дэгжин хүүхнүүд трэндээ тэндээс харахаар кино театр руу цувж байгаа сурагтай. Зураг авалт хийсэн газар, орчин нь онцгой байхын дээр Солонгосын зураглаач өнгө будгийг нь тааруулснаараа онцлог болжээ. Аливаа зүйлд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл зарцуулбал амжилтад хүрдгийн жишээ энэ.

 

Жүжигчин, найруулагч энэ хүчирхэг эмэгтэйгийн киноны дүрүүд үзэгчдийн сэтгэлд өөрийн орон зайг үүсгэн, мөнхрөн үлддэг болохыг үзэгчид болоод уран бүтээлчид хэлэлцэж байна. Нээрээ л өдөр бүр шахуу нээлтээ хийж байгаа олон киноны дүрүүд дунд үзэгчид төөрч хэн юу болохыг ойлгохгүй өнгөрөх үе ч бий юм.

 

Сүүлийн сар Улаанбаатарын киночид  ганц бие бүсгүйчүүдээр амьсгалж, киноны пэйж хуудас дахь киноны сонирхолтой хэсгүүдийг ярианыхаа сэдвийг болгож байгаа Г.Ундармаа хатагтай энэ сарын 20-нд Солонгост байгаа монголчуудаа зорьжээ.

Shuud.mn
Сонин хачин