Хулгайн анчинд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2015-11-23

Хэнтий аймгийн Биндэр сумын гуравдугаар багийн иргэн Ж нь зэрлэг гахай, бор гөрөөс, зэвэг загас, халиун бугыг хууль бусаар агнаж, эд эрхтэнг худалдсан үйлдлийг цагдаагийнхан илрүүлсэн билээ. 

 

 Шалгалтын явцад хууль бусаар ан агнасан болон худалдаж авсан хүмүүсээс хоёр бугын эвэр, нэг бор гөрөөсний эвэр, гурван чонын арьс, 10 зэвэг загас, долоон ангийн буу зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Энэ нь хориотой, ховор ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 32 сая төгрөг болж буй аж.

 

Дээрх үйлдийг цагдаагийн байгууллага үргэлжүүлэх шалгаж буй бөгөөд Эрүүгийн хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ANCHIN NERTEI ALUURCHIDIIG SAIN SHIITGEH HEREGTEI
2015-11-23