Ц.Нямдоржийн халаасан дахь эрх
2015-11-24

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ хуулийн төсөл батлагдсаны дараагаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэхээр  ард нийтийн санал асуулга явуулахыг  эрх баригчид төдийгүй  хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн дэмжиж байгаа.

 

Монгол Улсын Үндсэн  хуулийн 3-р зүйлийн 1-д  "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэж заасан байдаг.   Харин ард түмэн төрийн үйл хэрэгт  ардчилсан тогтолцоонд шилжснээс   хойш шууд оролцож байсангүй. Энэ нь ч 1995 онд батлагдсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль 20 жил болохдоо нэг ч удаа амьдралд хэрэгжээгүйгээр батлагдаж байна.  Гагцхүү сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллага буюу парламентын гишүүдийг  сонгож түүгээрээ  дамжуулж, төрийн эрхийг барьж ирлээ. Харин шууд төрийн хэрэгт оролцоно гэдэг санал асуулгаар шийдвэр гаргаснаар илэрхийлэгдэнэ.   Харин   Ард нийтийн санал асуулгад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өргөн бариад байгааг ч УИХ дахь МАН-ын бүлэг  эсэргүүцээд байгаа. Тэр дундаа гишүүн Ц.Нямдорж  “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан”-ыг гэдгийг өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ онцолж байна лээ.  Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед ч тэрбээр ширүүхэн эсэргүүцэж байсан гишүүний нэг.  Тэрбээр “Санал асуулга гэдэг юмаар ард түмнээсээ асууна гэж жүжиг тавьдагаа боль. Дөрвөн жил төрийн хэргийг шийдээд ир гэж биднийг явуулдаг юм.  Жишээ нь миний цаад талд хэдэн мянган сонгогчийн санал байдаг. Энэ нь миний кармаанд эрхийг нь хийж өгөөд явуулж байгаа.” хэмээсэн.

 

Хэдхэн сарын өмнө ах намынхныг Сонгогчдын саналын хуудсыг  автомат машинаар тоолуулах уу, гараар тоолуулах уу гэдгийг ард түмнээсээ асууя хэмээн хуулийн төсөл өргөн барьж байсныг ард нийт мартаагүй. Энэ нь “Ховор хүмүүс” кинон дээр гардаг даргын орлогч “Даргаа агуулахын цоож эвдэрсэн шинийг авах уу, хуучныг нь засуулах уу” гэдэгтэй агаар нэгэн сонгогдож  байлаа. Учир нь сонгогчдын саналын хуудсыг  автомат машинаар тоолуулах уу, гараар дахин тоолох уу гэдгийг парламентад суудалтай суудалгүй улс төрийн нам, эвслүүд хэлэлцэн шийдвэрлэчих асуудал. Харин суурь  хуулинд өөрчлөлт оруулах нь улс төрийн намын бус улс нийтээрээ саналаа солилцож байж шийдвэрлэх зүйл. Тиймээс ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй, нийгмээр зөвшөөрүүлж, нийтийн зөвшилцөл өрнүүлэхийг илүүд үзсэн. Атал  Ардын намынхан яагаад улс төрийн шийдвэр нэрийдлээр ард түмний төрийн хэрэгт шууд оролцох эрхийг хааж, халаасны улстөр хийгээд байна вэ?

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
mongol xun:
nyamdorj-iig uxtlee uzen yadaj, xaraax bolno. ene xun l xyatduudiig mongold oruulj irex, nariin tsarigtai tumur zam tavix, gazriig xyatduudad umchluulex geed olon ajliig gardan xiisen xyjaagiin xalaasnii xun. chamtai, chinii ur xuuxduudtei, udmaar chini tootsoo xiix tsag udaxgui irne ee bi zaaval xarax yum ...
2015-11-26
nergui:
ene balai odoo boliosoi doo..uchnuun jil suudal bugluj suulaa odoo buu..
2015-11-25
Сэтгүүлч гэдэг чинь уг нь тэнэг гэсэн үг биш байм:
Энэ тэнэг сэтгүүлч мэддэг юм аа бичмээр юм мэдэхгүй зүйлээ захиалгаар ичихгүй туух юм аа
2015-11-25
Зочин:
Ene hun hudal helne gej bhgui
2015-11-25
Гэмт хэрэг:
Хар машинд хавчуулагдаж орж ирчихээд бас олон юм ярих санаатай. 2000 оны 12-р сарын 14-нд Үндсэн хуулийг Энхбаяртай хамт өөрчилсөн гэмт хэрэгтэй бол Ц.Нямдорж бол мөнөөсөө мөн.
2015-11-25
зочин:
энэ Ц.Нямдорж МАН-нхаа жагсаалтаар гарч ирчээд юу гэж сонгогчдын санал миний халаасанд байна гэж хуцаж байна аа энэ хөгшрөөд ярих ярихгүй юм байнга ярина ярьж байгаа юм нь дандаа хүн муулсан бодлого үйл ажиллагааг буруушаасан муу амтай хүн шүү ийм насан дээр сайхан зөвлөгөө өгөөд зааж сургамжлаад сууж байхын оронд муу амлаад байж байдаг
2015-11-25
зочин:
нямдорж хэзээ,яаж сонгогдсоноо мартчихсан байна, ххөрхий. намын жагсаалтаар гарч ирчихээд юунй чинь сонгогчид вэ?
2015-11-25
Зочин:
Карин тийм. Зурагт ч байхгvй, байр ч байхгvй. Хел нvцгэн пролетари. Кедеений кvн.
2015-11-25
Зочин:
Кэлээд яакав
2015-11-25
Б:
Сонгуулийн хууль, үндсэн хуулийн өөрчлөлтийг сольж холиод бна. Жирийн иргэд энэ тухай мэдэж бхад сэтгүүлчид арай дэндүү юмаа.
2015-11-25
hahahahahahaha:
12 ond chi olnoos songogdson gejvvv ??????? hahahahaaha namiin haa bandaashniii rezind havchuulagdan vldsen sanagdah yum ene hvn bol baidag l 1 zaljin chutgur . ard tvmen ch geh shig hahahahah erhiiig ni hiiisen gen vvvvv ???? uuruu durandaaaa 2 zulbasgaaa amerkiiin konsuld shahaj tvmniii mungu zavshij suugaaa medeegee aldsan ervvgiiin element munuuus mun
2015-11-24
yoyoyoyoyo:
iiim hachin chalchaaa lalar hezeee mongol turuus zailah ve ??????? 2020 on hvrtel dahin 4 jiliii ard tvmneer toglon 2 zulbasgiinhaa zamiiig hamgaalan zaasan shig ordond dahin 4 jil ungas aldaj suuna gej muruuduj bgaaa yum baihdaaa
2015-11-24
Зочин:
Эрд тюмэн энэ күнээс үнэкээрийн залкиж бн шүү
2015-11-24
Зочин:
Кэлээд яакав
Н.Нягт:
Чиний сэтгэхүй их буруу хөгжсөн байна. Ард нийтийн санал асуулга нэрээр Үндсэн хуульд гар хүрч энэ төр засаг, ард түмнийг нэг мөр дампууруулах ажиллагаа явуулах гэж байна цаад луйварчид чинь ойлгов уу малаа. Чи гэж эргүү энд захиалгаар худлаа шаагаад ямар хэрэг байна аа. Хүний гараар могой бариулж сурсан нөхдүүд ард иргэдийг Үндсэн хууль-иар нь боомилох гээд аргаа барж, хуйхаа маажиж байж олсон санаа нь ард нийтийн санал асуулга. Тэр нь гэхдээ зөвхөн үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг зөвшөөрүүлэх, харин ямар өөрчлөлт оруулахыг тэд өөрсдөө хийхээр бэлдчээд байж байна. Намын шүүх, бөөгийн тоотой УИХ Монгол Улсыг хөгжүүлэхгүй, Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч байсан бол тэрийг нь утгыг алдагдуулж зүгээр л бэлэгдлийн чанартай суудлын бөглөөс болгохоор оруулсан байна. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй.
2015-11-24
батбаян:
Ард түмэн төрийн хэрэгт шууд оролцоно гэж юм хаана ч байдаггүй юм. Зүгээр л худлаа тунхаглал байдаг байхгүй юу? Төрийн хэргийг хэдэн олиграх, луйварчид л мэдэж явуулдаг юм. Ард түмэн та нар бол мал сүрэг, эзэд нь та нарыг хаана, яаж хэлий хугацаатай бэлчихийг мэддэг. Олон юм битгий ярьцагаа. Шинэ 2016 оноос хаагуур бэлчихийг чинь Фортуна ах дээд тэнгэрээс асуугаад мэдчихээд байхад.
2015-11-24
irgen:
IIM LUIVARCHIN TUR ZASAGTAI UED UURCHILULT ORUULAJ BOLOHGUI
2015-11-24
Зочин:
Карин тийм. Зурагт ч байхгvй, байр ч байхгvй. Хел нvцгэн пролетари. Кедеений кvн.
АРАЙ Ч ДЭЭ:
Бичсэн зүйлээ унш даа, СЭТГҮҮЛЧЭЭ. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэхээр ард нийтийн санал асуулга явуулахыг эрх баригчид төдийгүй хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн дэмжиж байгаа. хУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН ХҮМҮҮС ДЭМЖЛЭГ АВАХ ГЭЖ ОРУУЛСАН БУС УУ???????????????????
2015-11-24
Үнэн:
Ард нийтийн санал асуулга гэдэг гэнэт нэг өглөө сэрээд л хийчихдэг зүйл үү сэтгүүлч гуай. Сэтгүүлчид гэж ул үндэстэй мэдлэг байхгүй улс төржиж хийрхсэн хэсэг хүмүүс байна гэсэн сэтгэгдэл төрөөд байна яах бэ. Таалагдсанаа тэнгэрт гартал магтаж, таалаагүй нэгнийг газар дор ортол нь муулдаг, үзэгнийхээ үзүүрээр бүгдийг айлгасан тийм ааш араншин ханхлаад байна уу үгүй юу. Өндөр мэдлэгтэй, юмны учрыг олдог, логик сэтгэлгээтэй, ёс зүйтэй сэтгүүл зүй гэдэг юм Монголд хэзээ төлөвших юм бол оо хөөрхий.
2015-11-24