Одам эргэн нийлэхийг хүсээгүй
2015-11-24

“NBA”-ийн од Ламар Одамын биеийн байдал хэвийн болж байгааг гэр бүл нь мэдэгджээ. Тэрбээр Талархалын баяраас өмнө эмнэлгээс гарахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэгвэл тамирчны экс эхнэр реалити шоуны од Кхоле Кардашиан “NBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Би түүнтэй эргэн нийлэхийг хүссэн ч Одам татгалзсан” гэж хэлжээ.

 

Кхоле “Би эргэн нийлэхийг маш их хүссэн. Харамсалтай нь бүтээгүй. Тэр ухаан алдахдаа миний нэрийг дуудаж байсан. Ухаан ортлоо нэрийг минь дуудсан мөртлөө сэрснийхээ дараа бодлоо өөрчилсөн. Намайг харснаа шууд өрөөнөөс гарахыг хүссэн. Тэр үед л бид эргэн нийлэхгүй гэдгийг би мэдсэн” гэж хэлжээ.

 

Хос 2009 онд хуримаа хийсэн ч 2013 оны арванхоёрдугаар сард салцгаасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Клоуи гэж дуудна
2015-11-24
дэлгэрцэцэг:
юун кхоле вэ? хло кардашьян
2015-11-24