Крис Хемсворт: Жүжигчин л бол өөрчлөгдөхөөс бүү ай
2015-11-24

“Тор” киноны од Крис Хемсвортын “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Lost At Sea.Wouldn't recommend it” кинонд тогложээ.

 

 

-Таныг хараад юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Бурхан минь өмнөх төрхөө хаана гээчихсэн юм бэ. Халуухан Крис хаана байна. Өнөөгийн гадаад төрхийг тань дүрсэлвэл яг л горил шиг?

-Горил надаас булчинлаг байх. /инээв/ Их жин хаясан учир өмнөхөөсөө өөр харагдах болсон. Нэлээн өөр харагдах болсон шүү. Миний гадаад төрхөөс болж эхнэр болон хүүхдүүд минь надаас зугтаах болсон. Үнэхээр хөгжилтэй. Хоёр настай ихрүүд минь намайг заагаад “Энэ аав биш байна” гэж хэлсэн. Намайг өөрчлөгдсөн байна гэх үгийг сонсоод би гуниглахаасаа илүү их баярлаж байгаа. Учир нь би үр дүндээ хүрч, найруулагчийн шаардлагыг биелүүллээ. Надад энэ л хангалттай.

 

-Дүрийнхээ төлөө өөрчлөгдсөн гэсэн үг үү. Би таныг нэг төрлийн өвчин туссан гэж бодсон?

-Үгүй үгүй. 100 хувь уран бүтээлийн төлөө. Зохиолын дагуу дүрдээ хувирсан юм. Уран бүтээлчид юунаас ч айх ёсгүй. Чи жүжигчин л бол өөрчлөгдөхөөс бүү ай.

 

-Таныг танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөх зохиолыг уншаад та яасан вэ?

-Интернэт рүү ороод хурдан хугацаанд, үр дүнтэй тураах дасгал, хоолны дэглэмийг судалсан. Би энэ дүрд тоглохын тулд их хөдөлмөрлөсөн. Миний ур чадварыг илүү шинэ түвшинд гаргах дүр гэж бодож байна.

 

 

-Өмнөх төрх тань хүчирхэг, бүсгүйчүүдийн таалагддаг стиль байсан. Мэдээж хэрэг та булчинлаг сайхан болохын тулд их хөдөлмөрлөсөн байх. Удаан хугацааны турш фитнессээр хичээллэж, булчинлаг болдог. Харин таны бүтээсэн бие галбир одоо өөрчлөгдөж. Та бусад ажилчин залуус шиг туранхай, хүчгүй харагдаж байна?

-Бурхан минь. Уран бүтээлийн төлөө би өөрчлөгдсөн. Миний өмнөх төрх гайхалтай байсан. Би ч гэсэн тэр төрхөндөө хайртай бас дуртай. Гэхдээ би уран бүтээлч хүн учир эрсдлээс айгаагүй юм. Олон өдөр зөвхөн ногоо идэж, байнга гүйх амаргүй байсан. Жин алдаж эхэлснээр би тамирдаж, хурдан ядрах болсон. Одоо бүх зүйл хэвийн байна.

 

-Туранхай байх ямар байна?

-Үнэнийг хэлэхэд, би туранхай байж үзсэн. Тиймээс тийм ч хэцүү дарамттай санагдахгүй байна.

 

-Та өөрийнхөө өөрчлөгдсөн зургийг инстаграмдаа байршуулсны дараа олон хүн шоконд орсон тухайгаа бичсэн. Кино нээлтээ хийсний дараа та буцаад хэвэндээ орох уу?

-Энэ талаар одоохондоо бодохыг хүсэхгүй байна. Цаг хугацаа тааварлашгүй учир би өөрийгөө хэрхэн өөрчлөгдөхөө мэдэхгүй байна. Яг өнөөдөр би ирээдүйнхээ тухай бодмооргүй байна. Дөрвөн долоо хоногийн өмнө би Крис Хемсворт байсан. Харин өнөөдөр би туранхай нэгэн боллоо.

 

 

-“People сэтгүүл энэ оны тачаангуй залуугаар хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийг нэрлэсэн. Харин та энэхүү жагсаалтад тавдугаар байрт орсон. Өнгөрсөн онд тэргүүлж байлаа. Хэрвээ та өмнөх төрхөө олохгүй бол энэхүү жагсаалтаас хасагдах эрсдэлтэй бус уу?

-Үнэнийг хэлэхэд, би энэ жагсаалтад багтсан багтаагүй гэр бүлийнхээ хувьд баатар хэвээрээ байх болно. Хэн нэгнийг гадаад төрхөөр нь жагсаах нь надад таалагдахгүй байна. Өнгөрсөн онд энэ жагсаалтыг тэргүүлсэндээ би баяртай байсан. Гэтэл хүмүүст таалагдаж буй тэр төрхөөсөө залхаж эхэлсэн. Нэгэн хэвийн. Мэдэхгүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин