Барилгын хийц үйлдвэрлэх цогцолбор байгуулна
2015-11-24

Гэрэл зургийг MPA.MN

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  шийдвэрлэлээ.  Энэ оны  тавдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг  АНУ-д айлчлах үеэр  “MIC industries”  корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тус корпораци нь дэлхийн 70 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байдаг. Гэхдээ Засгийн газрын төлөөлөлтэй харьцаж бүтээгдэхүүнээ  нийлүүлдэг үйлдвэр юм. Мөн үйлдвэрийн араас хяналт тавьж, дагалдан үйлчилгээг үзүүлдгээрээ алдартай. Ялангуяа өргөн уудам нутагтай, тархай бутархай суудаг манайх шиг оронд тус үйлдвэрийн тусламжтайгаар барилга байгууламж барьж ирсэн байна.

 

 Иймд Ерөнхий сайд энэ асуудлыг судлахыг БХЯ-ны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгасан байна. Уг хөдөлгөөнт цогцолцор нь нэг өдөрт 1000 м2 талбай бүхий барилгыг барьдаг, бүтэээгдэхүүний үнэ харьцангуй хямд, хамгийн сүүлийн тоног төхөөрөмж ашигладаг учир маневарлах чадвар сайтай. Тиймээс  батлан хамгаалах салбарт авч ашиглах нь тохиромжтой юм байна гэж үзсэн. Өнөөдөр тус салбарт 2200 гаруй барилга байгууламж ашиглагдаж байгаа ч нэлээд хуучирч элэгдсэн. Тухайлбал, нийт барилга байгууламжийн 50 гаруй нь 30-80 жилийн насжилттай гэдгийг тогтоосон.  Өнөөдөр мөрдөгдөж байгаа зах зээлийн ханшаар бол 48х24 ам.метр  талбай бүхий соёл спортын танхимыг барихад 1,3 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа бол хөдөлгөөнт цогцолбороор барихад 300 сая төгрөгт багтаан барих боломжтой гэсэн судалгаа гарсан байна.

 

Мөн нийт 329 сумын төвийн барилгууд насжилт өндөртэй эсвэл маш их хэмжээний засвар шаардагдахаар байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон гээд олон зүйлүүдийн улмаас барилгуудыг солих, шинэчлэхээр болоод байгаа юм. Тэгэхээр хөдөлгөөнт цогцолборын хүрээнд сум суурин газруудад барилга барих ажлыг өрнүүлэх бололцоотой гэж Засгийн газрын гишүүд үзэж байсан.

 

Энэхүү төсөлд нийт 9 сая ам.доллар шаардлагатай. Үүний 85 хувийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас баталгаа гаргаад АНУ-ын “ЭКСИМ” банкнаас санхүүжүүлэхээр болсон. Үлдсэн 15 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргаад Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх шийдвэр гаргаж Сангийн сайд Б.Болор, Хөгжлийн банкны төлөөлөл удирдах зөвлөлд үүрэг болгосон байна. Барилгын түүхий эд, гол материалыг АНУ, Европын холбооны улс, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг улсаас авах боломжтой. Иймд туслах материал нийлүүлэх зах зээл хангалттай байна гэж Засгийн газар шийдвэрлэсэн гэлээ.

 

13 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авчээ

 

Мөн Засгийн газрын хуралдаанаар  Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн  1400 га, Төв аймгийн Аргалант суманд 12 мянган га нийтдээ 13 мянга га газрыг Монгол наадам Төрийн өмчит цогцолборт олгож, хилийн цэс тогтоох шийдвэр гаргажээ.

 

Анх Хүннү гүрний үед МЭӨ 1-2 дугаар зуунд Монгол наадам үүссэн гэж судлаачид үздэг. Тухай үед нутаг дэвсгэрээ хамгаалах үүднээс морь унах, бөх барилдах, сур харвах гэсэн гурван чадварыг зайлшгүй эзэмших ёстой гэж сургадаг байсан. Энэ нь сүүлдээ баяр цэнгэл наадам болж хувирсан байна.

 

Хамгийн сүүлд 1921 онд Ардын хувьсгал ялсаны дараагаар анхны томоохон наадмыг Буянт –Ухаад хийсэн. Үүнийг цэргийн наадам гэж түүхэнд тэмэглэсэн байдаг. 1958 онд анх удаа 15 мянган хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэн баригдсанаар наадам хийж эхэлсэн байна. 

 

“Тэр үед Улаанбаатар хотын хүн ам 100 мянга байсан. Гэтэл 1980 он гэхэд Монгол Улсын хүн амын тоо 1.8 сая болж, нийслэлд амьдарч буй иргэдийн тоо 1.1 сая гаруй болжээ. 2014 оны байдлаар нийслэлд 1.3 сая хүн амьдарч байна. Энэ нь Монгол Улсын хүн амын 44 орчим хувь юм. Ийм нөхцөлд 1.3 сая хүн амд 15,000 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэхээ харьцуулаад үзэхээр нийслэлд оршин сууж буй иргэдийн зөвхөн нэг хувь нь баяр наадмын нээль хаалт, үндэсний бөхийн барилдаан үзэх боломжтой байгаа юм. Тийм учраас 2013 онд УИХ-ын 23 дугаар тушаалаар Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Үүний дагуу НИТХ-аас “Монгол наадам” цогцолбор ТӨҮГ-ыг байгуулж ажиллуулсан. Сүүлийн хоёр жилд нэлээд хэдэн ажлыг энэ байгууллагаас хийсэн. Үүнд Хүй долоон худагт хоёр км автозам тавьсан, дээр нь 5,000 хүний суудалтай үзвэрийн танхим, 4,600 автомашины парк, морь гарах зурхайн хашаа зэргийг барьж байгуулсан. Газар нутгийг нь шийдээд өгчихвөл энэ цогцолбор цаашдаа өргөжих боломжтой. Шаардлага хангахуйц хэмжээний цэнгэлдэх хүрээлэн барих, морь, сурын асар, зочид буудал, жуулчны отог гээд олон зүйлийг барихаар төлөвлөж байгаа учраас газар нутгийг нь шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Үндэсний их баяр наадмаар хязгаарлагдахгүй нийслэлийн баруун хойд хэсэгт оршдог, аялал жуулчлалын том бүс болгох хөгжүүлэх ёстой. Зөвхөн зун наадмын үеэр биш бусад улирлуудад олон төрлийн спортын тэмцээн, нүүдэлчдийн ахуй соёлыг сурталчилсан арга хэмжээнүүдийг тогтмол явуулдаг, аялал жуулчлал, амралтын цогцолбор болгох нь зүйтэй гэж үзэж байгаа” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч онцлов.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tur turiinhuu ajilaa hiih heregtei biznes bol tusddaa baih heregtei
2015-11-25
ЖОЛООЧ:
ЭНЭ ХУДЛАА ЮМИЙГ ҮНЭН БОЛГОЖ ЯРЬДАГ ХӨӨРХИЙЛӨЛТӨЙ ХҮН ШҮҮ ӨӨРТ НЬ ИХ АШИГ БАЙДАГ БАЙХ НАДТАЙ ЦУГ АМЕРИКД НҮҮЛГЭЛТ ХИЙЖ БАЙСАН ХҮН ЖОЛООЧ ХҮНШ ДЭЭ ОДООЛ ЦООРЧ ГЭНЭ
2015-11-24
Зочин:
Аливаа үйлдвэрийн хөрөнгө оруулалт өртөгөө нөхөхдөө олон жил болдгийг мэргэжлийн хүмүүс мэдхээс сэтгүүлчид сайн ойлгохгүй байхаа.Тэгэхээр бага шиг улс төржиж засгаа ажлыг нь хийлгэмээр байна аа..,АНУ-н гадаад өр ДНБ-ний 103--тай байдаг юм байна лээ.., Тэд чинь дэлхийн аж үйлдвэржсэн хүчирхэг гүрэн ш дээ манайхыг бодвол.Монголчууд өртэй лизингтэй байхдаа ажил хийнэ үү гэхээс өргүй мөнгөтэй болоод ирэх юм бол ажил хийх хүн олдохгүй баярхаж цэцэрхээд байдаг юм байна лээ дээ.21,000 өгдөг байхад барилгын туслах ажилчин олдохоо больж байсан гашуун жишээ байдаг л юм даа..,
2015-11-24
hehe:
za ta neg saikhan neg burchlen bichdee, yag eu eu ve?
2015-11-24
hehe:
odoo baigaa zasgiin gazar shiideed tegeed bariulsan hereg uu? odoo baigaa zasag chin her udaj baigaa bile? tegeed 123 megawatt yg barchihsan hereg uu? kue mun aikhtaraa
2015-11-24
hehe:
ern uls turchid bodlogoo l bolowsruul, ard irgeddee business hiih erh zuin taatai orchig l burduuleed ugulduu! zaawal ingej hudlaa P.R hiih hereg baina uu? business d eruul saruul ursulduh ter bolomjiig l hamgaad ugchihvul uls turch ta naryn hamgiin tom huvi nemer bolno. tuunees bish akh duu, ur huuhduuddee iluu nutsul ugchihuud baihaar chin bid unuudriin baidald orood baina gej bi harj bna.
2015-11-24
hehe:
uls turchid ingen tegne, amalj baina geed baihaas bish uur yaj baigaa eum be? yag unendee business iinhan jijig tom hemjeend ene salbart buteen baiguulalt suuliin heden jil henii ch demjlegui hiigeed l irsen. nemer boldogui eum gehed yadaj saad boloh hereg baina uu!!!
2015-11-24
Зочин:
Бодьтой хэрэгжвэл үр дүнтэй л ажил болно доо
2015-11-24
Зочин:
зөв ш дээ дэмжиж байна IV цахилгаан станцын хүчин чадлыг 123 мегаваттаар нэмэгдүүлсэн. Энэ нь 1983 оноос нийслэлийнхний 80 хувийг цахилгаан дулаанаар хангаж ирсэн уг станцад хийгдэж буй томоохон өргөтгөл гэж хэлж болно энэ ажлыг урьд нь хэнч шийдвэрлээгүй. Шийдлийн засгийн газар л хийсэн.
2015-11-24
hehe:
odoo baigaa zasgiin gazar shiideed tegeed bariulsan hereg uu? odoo baigaa zasag chin her udaj baigaa bile? tegeed 123 megawatt yg barchihsan hereg uu? kue mun aikhtaraa
Зочин:
Сайханбилэгийн шийдлийн засгийн газар шийдвэртэй олон ажил хийж гүйцэтгэж эхэлүүлж байна шүү.
2015-11-24
hehe:
za ta neg saikhan neg burchlen bichdee, yag eu eu ve?
ЗОЧИН:
БИ ХУВЬДАА ЭНЭ ҮЙЛДДЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. БАС Л МӨНГӨ ИДЭХ НЭГ ХЭЛБЭР ТЭГЭЭД ХОЦРОГДСОН ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАНА.
2015-11-24