Цахилгаан автобусыг танилцуулна
2015-11-25

09.00 цагт: Монгол Улсад Дэлхийн чанарын өдөр (SWEET DREAMS), “Үндэсний чанарын 7 хоног”–ийг тэмдэглэдэг уламжлал тогтсоны дагуу Стандарчилал Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Үндэсний чанарын чуулган” нэгдсэн арга хэмжээг МҮХАҮТ-ын их танхимд зохион байгуулна. 


09.00 цагт: Монголын Бүжгийн спортын холбоо, UB "Dance school" сургалтын төвөөс хамтран зохион байгуулж буй "UB Golden Cup-2015" бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт болно. 


09.00 цагт: "Агаарын бохирдлоос үүдэлтэй хор уршиг, сөрөг нөлөөг шийдвэрлэх арга зам" сэдэвт оюутны илтгэлийн тэмцээн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн их танхимд болно. 


09.30 цагт: НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дах суурин төлөөлөгчийн газрын захиалгаар Oxford Policy Management (OPM), МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төв (ХАССТ) хамтран гүйцэтгэсэн Монгол улсын хот суурин газарт амьдарч буй хүүхдүүдийн аж байдлын талаарх "Хотын хүүхдийн дүр төрх" судалгааны үр дүнг танилцуулах хурал Блю Скай зочид буудлын Топаз танхимд болно. 


10.00 цагт: "Билгүүн номч, академич Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган" 9 боть номын нээлт БСШУЯ-д болно. 


10.30 цагт: Монгол Улсын өрсөлдөөний хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын хэрэгжилтийн байдал, ололттой болоод алдаа дутагдалтай тал, цаашид боловсронгуй болгох хэлэлцүүлгийг Бишрэлт зочид буудлын хурлын зааланд зохион байгуулна. 


11.00 цагт: Олон Улсад тэмдэглэдэг "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ы нээлтийн хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно. 


11.00 цагт: Уул уурхайн сайд Р.Жигжид цаг үеийн асуудлуудаар Уул уурхайн яамны хурлын танхимд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш оролцоо, өнөөгийн амьдрал" сэдэвт хэвлэлийн бага хурал Хэвлэлийн хүрээлэнд болно. 


11.00 цагт: НИТХ-ын дарга Д.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын ИТХ-ын даргыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. НЗДТГ-ын VIP танхимд болно.


11.30 цагт: Монголын үндэсний супер лиг ирэх бямба гарагт эхлэхтэй холбогдуулан Спортын төв ордоны 4 давхарт хэвлэлийн бага хурал болно. 


11.30 цагт: Баянзүрх дүүргийн Офицеруудын ордоны өмнө байрладаг Скадрилын хөшөөнд туг өргөх ёслол болно.


11.40 цагт: “Цахилгаан тээвэр” компанийн зохион бүтээсэн цахилгаан автобусыг албан ёсоор Чингисийн талбайд танилцуулна. 


12.00 цагт: Үндэсний төв архивыг шинэ цогцолбор барилгад нүүлгэн шилжүүлэх болсонтой холбогдуулан байгууллага, иргэдэд үйлчлэх архивын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох болсон тухай хэвлэлийн бага хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. 


12.00 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Нам төв байрандаа хэвлэлийн бага хурал зарлалаа. 

 


15.00 цагт: Монголын Урлагийн Зөвлөлийн "Урлагтай яриа" төслийн хүрээнд яруу найрагч Г.Мэнд-Ооёотой хийх уулзалт Үндэсний түүхийн музейд болно.


19.00 цагт: "Orange Sessions" Хүчирхийллийн эсрэг хандивын тоглолт Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн эсрэг талын Khaan Ger – Salm Brau-д болно. 

Shuud.mn
Сонин хачин