Тэсрэх бөмбөг байршуулсан хэсгийг тогтоожээ
2015-11-25

Египетийн Шарм эль Шейх хотоос хөөрөөд удалгүй Синайн хойгт осолдсон Оросын зорчигч тээврийн онгоцны аль хэсэгт хэт даврагчид тэсрэх бөмбөг байршуулсан болохыг олон улсын шинжээчид тогтоосон тухай “www.obozrevatel.com” мэдээллээ.

 

Хэт даврагчид онгоц хөөрөхөөс өмнө нэг кг жинтэй тэсрэх бөмбөгийг “31а” суудал дор байршуулж, онгоц өндрөө авсны дараа дэлбэлсэн гэв. Энэхүү суудал дээр 15 настай Мариа Ивлева охин зорчиж явжээ. Охины эмээ 77 настай Надежда Башакова “31в” суудал дээр сууж явсан бол ээж Маргаритой Симановю “30а” суудал дээр зорчиж явжээ.

 

Ослын хариуцлагыг хүлээгээд буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн долоо хоногт өөрийн “Дабик” гэх сэтгүүлээрээ дамжуулан онгоцыг  дэлбэлэхэд ашигласан тэсрэх бөмбөгний зургийг нийтэд үзүүлсэн билээ. Хэт даврагчид тэсрэх бөмбөгөө лаазтай ундааны саванд байршуулж, онгоцонд байршуулсан гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин