Сирийн 25 мянган иргэнийг хүлээн авна
2015-11-26

 

Канадын Эрүүл мэндийн сайд Жейн Филпотт ирэх оны гуравдугаар сарыг хүртэл иргэний дайн дэгдээд буй Сири улсын 25 мянган иргэнийг хүлээн авч, орогнол олгохоо мэдэгджээ.

 

“Энэ ондоо багтаан Сирийн 10 мянган иргэн Канадад ирэх болно. Харин үлдсэн 15 мянгыг нь ирэх оны эхээс хүлээн авч, дүрвэгсдийг тархан байршуулах болно ” хэмээн сайд хэлсэн байна. Дүрвэгсдийн нийгмийн асуудлыг Засгийн газар хариуцахаар болсон талаар тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ.

 

Хүлээн авах дүрвэгсдийн нарийвчлан эмнэлэгийн үзлэгт оруулах бөгөөд тэтгэмж өгөхөөр хэлэлцэж байгаа гэнэ. Гэхдээ Засгийн газар дүрвэгсдэд хэдэн сая долларыг төсөвлөж буйгаа мэдэгдэхээр татгалзжээ.

 

Олон улсын хэвлэлүүд тус улсыг ганц бие эрэгтэйг хүлээн авахгүй хэмээн мэдээлэх болсон. Энэхүү мэдээллийг Трюдо үгүйсгэж, “Энэ бол ташаа мэдээлэл байна. Бид дүрвэгсдэд боломж олгоно. Харин тэд бидний итгэлийг алдахгүй байх хэрэгтэй. Дүрвэгсдийн хүлээн авч эхэлснээр цагдаа нар байнгын бэлэн байдалд ажиллах болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
aztai humuus ni garnadaa
2015-11-26