Жэжүгийн Гран при тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр барилдсан гавьяат тамирчин Г.Болдбаатар хэсгийн аваргын төлөөх барилдааныг Бразилын бөхтэй хийж, өрсөлдөгчөө торгуулиар яллаа.
Ингэснээр манай тамирчин хүрэл медалийн төлөө Азербайджаны жүдочтой барилдахаар болж байна. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзэж буй М.Бундмаа хэсгийн аваргын төлөө барилдаж, нэг торгуулаар ялагдсан. Тэрбээр дагах барилдааныг Израйлын жүдочтой хийнэ.
Б.Бэхи
Уншиж байна |