Цагаан ордонд нэвтрэхийг завджээ
2015-11-27

Талархалын баяраар нэг этгээд Вашингтон хотноо байрлах Цагаан ордонд нэвтрэхийг завдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгч Барак Обама, охидын хамтаар баярын ширээ чимэх ёстой цацагт хяруулд өршөөл үзүүлсний дараахан энэхүү үйл явдал болсон байна.

 

Бейсболын цамц, бээлий өмсч, АНУ-ын төрийн далбааг нөмөрсөн 30 орчим насны эрэгтэй гэнэт ордны хашааг давж, гол хаалгаар орохыг санаархсан аж. Түүнийг ордны хамгаалалтын ажилчид саатуулж, аюулгүй зөвлөлийнхөнд хүлээлгэн өгчээ.

 

Ерөнхийлөгчтэй уулзаж, баяр хүргэхийг хүссэн хэмээн хамгаалалтын ажилчдад баригдах үедээ залуу мэдэгджээ.  Тэрбээр мөн Цагаан ордонд болж буй хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохыг хүссэн учир дээрх алхамыг хийсэн гэнэ. Түүнийг таван цаг саатуулсны эцэст суллажээ.

 

Цагаан ордонд нэвтрэхийг завдсан эрийг Иосеф Капуто гэдэг байна. Залууг ямар нэгэн гэмт бүлэглэлтэй холбоогүй хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Өнгөрсөн онд таван этгээд ордонд нэвтрэхийг санаархсан билээ. Энэхүү үйл явдлаас болж ордны хамгаалалтын албаны дарга огцорсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
teneg yumuu haashain ene americuud chini
2015-11-28
Зочин:
teneg huur ve archaagui yum
2015-11-27