Мөсөнд авиралтын тэмцээн Улаанцутгаланд болно
2015-11-27

Мөсөнд авиралтын Улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн ирэх сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээн Өвөрхангай аймгийн Улаанцутгалангийн хүрхрээний мөсөнд болно. 

 

Тэмцээнийг жил бүр Mongolia Expeditions ХХК ивээн тэтгэж зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тэмцээнийг дээрх компани дээр нэмэгдэж Ядамын Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" уулын клуб, Уулын хөтчийн холбоо хамтран зохион байгуулна.

 

Shuud.mn
Сонин хачин