Бондоос 5.4 сая ам.доллар дутсан уу?
2015-11-27

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар өнгөрсөн лхагва гаригт хэвлэлийн хурал хийж, Хөгжлийн банкнаас 5.4 сая ам.доллар алга болчихлоо гэсэн утга бүхий   мэдээлэл  хийсэн  билээ. Үнэхээр ийм хэмжээний хөрөнгө сох дутсан бол ноцтой асуудал юм. Энэ мэдээлэл нь бодиттой эсэхийг нягталж судлахад ташаа мэдээлэл болох нь баримтаар батлагдаж байна. Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар төр болон хувийн хэвшлийнхэн нийтдээ  10 удаа  үнэт цаас гаргажээ.  2012  оны 3-р сард Монгол Улсын хөгжлийн банк 580 сая, “Монголиан майнинг корпораци”  600 сая, 2010 оны  11 сард Худалдаа хөгжлийн банк 25  сая, 2012 оны 9-р сард 300 сая, 2014 оны 1-р сард 700 сая, 2015 оны 5-р сард 500 сая, Монгол Улсын Засгийн газар 2012 оны 12 дугаар  сард 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд , Монгол Улсын хөгжлийн банк 2014 оны 1-р сард 30 тэрбум иенийн Самурай бонд , Монгол Улсын Засгийн газар 2014 оны 7-р сард  1 тэрбум иений “Дим сам бонд” гаргасан байна.

 

Бүгдээрээ л  үнэт цаас  гаргахад  тодорхой хэмжээний зардал төлжээ. Огт мөнгө төлөхгүйгээр бонд босгоод оруулаад ирдэг зүйл дэлхийн хаана ч байхгүй. 10 удаагийн бондыг гаргасан зардлыг хооронд нь харьцуулахад нийт гаргасан зардлын дүнд эзлэх хувь нь Чингис бондынх  харьцангуй хямд байна. МАН-ынхан Засгийн газарт хамтран ажиллаж байх үед  буюу Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа 1 тэрбум юаны бондыг хариуцаж гаргасан байдаг. Энэ  бондын зардалд  л гэхэд 6.9 сая юаны төлбөр төлсөн байна.  Гаргасан үнийн дүнд эзлэх хувь жингээр харьцуулахад Чингис бондоос хамаагүй өндөр шимтгэл төлсөн   байх жишээний. Мөн УИХ-ын  гишүүн Л.Энх-Амгалан  “Монголиан майнинг корпорац”-ийн хувь эзэмшигч.   Энэ компани олон улсын зах зээл дээр бонд арилжаалж 600 сая ам.доллар босгож Ухаа худагийн нүүрсний уурхайг ашиглалтанд оруулах хөрөнгө оруулалтыг олж байлаа. Тэгэхээр бонд босгоход хэр хэмжээний зардал гардгийг Л.Энх-Амгалан гишүүн мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар эдийн засагч мэргэжилтэй, Сангийн яаманд чамгүй олон жил ажилласан хүн. Гэвч мушгин гуйвуулж  бонд гаргахад зарцуулсан мөнгийг Хөгжлийн банкныхан  завшчихсэн мэт  ойлголт төрүүлэхийг оролдох нь  улстөрийн өнцгөөс хандаж, улстөржүүлж  байгааг харуулж байна.  Бонд гаргасан зардлаас нэг ч төгрөг  Хөгжлийн банкны дансанд ордоггүй. Гадны арилжаанд оролцогч банкуудын шимтгэл,  үнэлгээний төлбөр зэрэг зардлуудад суутгагддаг байна.

 

 

Үнэт цаас

Үнэт цаас гаргагч

Гаргасан он сар

Гаргасан хэмжээ

Зардал

Орж ирсэн дүн

Нийт зардал

Гаргасан дүнд эзлэх хувь

 

Ам.долларын үнэт цаасууд

 

 

 

Ам.доллар

Ам.доллар

Хувиар

Ам.доллар

1

580 сая ам.долларын евро бонд

МУХБ

2012 он 3 сар

 580 сая

 3,3 сая

0.58%

 576,7 сая

2

MMC бонд

MCS

2012 он 3 сар

 600 сая

 12,9 сая

2.15%

 587,1 сая

3

ХХБ 2015

ХХБ

2012 он 9 сар

 300 сая

 1,1 сая

0.37%

 298,9 сая

4

ХХБ 2015

ХХБ

2010 он 11 сар

 25 сая

 0,6 сая

2.24%

 24,4 сая

5

Чингис бонд

МУЗГ

2012 он 12 сар

 1 тэрбум 500 сая

 5,2 сая

0.35%

 1 тэрбум 494,8 сая

6

ХХБ 2020

ХХБ

2015 он 5 сар

 500 сая

 1,5 сая

0.30%

 498,5 сая

 

Иенийн үнэт цаасууд

 

 

 

Иен

 Иен

Хувиар

Иен

8

Самурай бонд

МУХБ

2014 он 1 сар

 30 тэрбум

 5,7 тэрбум

19.17%

 24,3 тэрбум

 

Юанийн үнэт цаасууд

 

 

 

Юань

 Юань

Хувиар

Юань

9

Дим Сам бонд

ХХБ

2014 он 1 сар

 700 сая

 3,2 сая

0.46%

 696,8 сая

10

Дим Сам бонд

МУЗГ

2014 он 7 сар

 1 тэрбум

 6,9 сая

0.69%

 993,1 сая

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2015-12-01
м:
Аль нь vнэн юм бэ? Учир зvйгээ мэдэх хvмvvс худлаа vнэн нь мэдэгдэхгvй мэдээллээр олныг бужигхуулахаа болимоор юм!!! Балай ухнууд
2015-12-01