Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн мэдээллийг Л.Чинбат 10 саяар үнэлэв
2015-11-30

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нуруунд байгаль хамгаалагчаар ажиллаж байсан 27 настай Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амиа алдаад удаагүй байна.
 

Тодруулбал, Ирвэс хамгаалах сангийн биологич энэ залуу “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гарснаас хойш ор сураггүй алга болж улмаар Хөвсгөл далайд живж амиа алдсан байдалтай олдсон юм. Учир битүүлгээр амиа алдсан залууг цагдаагийн байгууллагаас амиа хорлосон гэх урьдчилсан дүгнэлт гаргасан билээ. Удаа дараа халдлагад өртөж, хутгалуулж, сүрдүүлэгт автаж байсан залууг түүний аав нь амиа хорлох хүн биш хэмээн сэтгүүлчдэд ярилцлага өгсний дараа асуудал холбогдох байгууллагын анхааралд орж эхэлсэн.


Улмаар талийгаачийн үхлийн шалтгааныг нягтлан тодруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд Гацуурт компанийн захирал Л.Чинбат анхаарал хандуулж хэргийн тухай мэдээллийг 10 саяар худалдаж авахаар болсон юм.


Тэрбээр,”Эх орон байгаль дэлхийдээ хайртай ийм хүнийг хайрлахад оройтоогүй. Хэрэг илрэх учиртай” хэмээн жиргэсэн юм. Түүнчлэн, ирвэс хамгаалах олон улсын сангийн эрдэмтэд талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхой болгохыг хүсчээ. Засгийн газарт илүүлсэн уг захидалд 37 Их сургууль, 47 байгууллагын эрдэмтэд гарын үсэг зуржээ.


Дашрамд дуулгахад, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосонбумбыг хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Өмнө нь Өргөдлийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй улмаас хойшлуулсан билээ.

 

 Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Manai tsagdaagiinxan gej bas neg ulaan avilgachid!! ene xereg bas l Zorigiinx shig ilrexgui uuruu xuvsguld ochood jivsen geseer duusax vii dee. Anxnaasaa tegej xarduulax zorilgoor tiish n avch yavsan.
2015-11-30
Зочин:
Энэ хэрэгт УИХ-ын гишүүд ч холбогдож магадгүй учир Байнгын хорооны ирц бүрдэхгүй биз дээ. Тэгэж ингэж байсаар байгаад хэргийг мартагнуулах л байх даа
2015-11-30