Зурган дээр туранхай гарах арга
2015-12-01

Британийн “www.brightside.me сайт зурган дээр туранхай харагдах дөрвөн аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

Урагшаа харж авахуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэ байрлал таныг бүдүүн харагдуулах эрсдэлтэй. Хэрвээ та зурган дээр урагшаа харж авахуулах ёстой бол нэг мөрөө бага зэрэг урагшуулж, өвдгөө нугалаарай. Энэхүү байрлал “S” үсэгтэй адилхан харагдах болно.

 

Алхам №2

 

Явган сууж зургаа авахуулахыг хүсч буй бол “Т” үсгийн байрлалаар зургаа дарахуулахаас зайлсхий. Тус байрлал нь мөрөө тэгшилж, нэг өвдгөө урагшаа гаргана гэсэн үг. Уг байрлалаар зургаа даруулвал цээж өргөн харагдана. Тиймээс та явган сууж зургаа авахуулахаар шийдсэн бол мөр болон хөлөө хажуу тийшээ  болго.

 

Алхам №3

 

Эмэгтэй улстөрчид зургаа авахуулахдаа ихэвчлэн эргүүгээ гараараа тулж зургаа даруулдаг. Энэхүү байрлал таны нүүрийг өргөн харагдуулах болно. Тиймээс та зурган дээр туранхай харагдахыг хүсвэл мөр болон бэлхүүсээ бага зэргийн хажуу тийшээ болгосныхоо дараа гараараа эрүүгээ тулаарай.

 

Алхам №4

 

Хөл, гараа оролцуулахгүйгээр цээж зургаа авахуулахаар төлөвлөж буй бол эрүүгээ бага зэргийн доошлуул. Мөн мөрөө хажуу тийшээ болго. Энэхүү байрлал таны нүүрийг өргөн харагдуулахгүй. Эцэст нь зургаа авахуулахдаа нэг мөрөө бага зэрэг хажуу тийшээ болгож сураарай. Мөрөө цэх болгож зургаа даруулахаар бүдүүн, өргөн харагддаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин