Баянгол дүүргийг 415 камераар хянана
2015-12-02

Баянгол дүүрэгт 24 цагийн ажиллагаатай камерын хяналтын нэгдсэн төвтэй болжээ. Тус дүүрэгт ажилладаг байсан хяналтын камерын тоог 175-аар нэмж, теле камерын нэгдсэн хяналтын төвийг өнөөдөр нээлээ.

 

Ингэснээр дүүргийн хэмжээнд байрладаг 415 камерыг нэгдсэн байдлаар 24 цагийн турш хянах боломжтой болж байгаа юм. Шинээр суурилуулсан камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж,  цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай аж. Нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг илэрсэн тохиолдолд хэрэгтний царайг татаж таних бүрэн боломжтой юм байна.

 

Мөн хяналтын нэгдсэн төвд 24 цагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын орон тоог баталж, амжилттай ажиллах болсноор 11 сарын дүнгээр 30 гаруй гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоожээ. Тус арга хэмжээний төгсгөлд Цагдаагийн 1-р хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Энэхүү хяналтын төв нь нэмж 1024 камер, 128 сүлжээний төхөөрөмж нэмж суурилуулах боломжтой. Тиймээс өндөр хөгжилтэй орнуудын камерын нэгдсэн сүлжээтэй дүйцэхүйц өндөр хөгжилтэй болох суурь болж байна гэж ойлгож болно. Бид нийслэлдээ жишиг болж 100 хувь камержсан “Аюулгүйн гудамж”-ыг бий болгох, гэмт хэрэгтнийг хяналтын камераар эрэн сурвалжлах зэрэг мөрөөдөл төдий байсан зүйлсийг бодит болгох цаг ойрхон байна" гэж хэллээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Suren:
Bayangol duureg hamgiin goe sanaachlag saitai saihan duureg shvv. Ter tusmaa tsagdaagiin alba haagchid setgel saitai alba haagchid b dag yum bnlee ter ni darga udirdlaguudaasaa l ih shaltgaaldag bh odoo ta naraaraa baharhaj bna shuu. Huuli zuin yamtaigaa sanal bodoloo zuwululduj bgaad shuuh shinjilgeenii hureelengee, Ulsiin burtgeliin gazar, awto teeweriin gazaruudiig hurdan huuchin shigee hariyandaa awah heregtei shvv tegehgvi bol ta nariin maani ajil neg l yawtsgvi bgaa gedgiin ih olon humuus meddeg yum bnlee shvv za amjit husii ta nartaa ..........................
2015-12-04
999:
Bayngolcnuud aztai ymaa. Ymar cn bsan ayulgvu amidfax noxtsol saijirsaar l ba. Mon dvvrgiin xuvid emneleg Surguuli tsetserleg Zam talbai xog geed ene 3 jil ixiig xiisen ba.
2015-12-03
yrt5eqthfgdshgc:
tod haragdahgui yu ni medegdehgui zugeer li neg hurungu ursen yum hiigeegui baigaasai gej naidahaas.chanartai yum hiij bval sain li bna.
2015-12-02
elbegee:
Muusain hognuud
2015-12-02
turuu:
ashgui de. mashinii khuchlagiin khulgaig sain ilruuleh ni bn shuu de
2015-12-02