Зөн билгийн тулааны ялагчийн нэрээр залилан хийжээ
2015-12-03

Зөн билгийн тулааны ялагчийн нэр барьж залилангийн хэрэг үйлджээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "..." нэртэй ресторанд Төв аймгийн Заамар сумын "Шижир алт" тосгонд оршин суух хаягтай 23 настай эрэгтэй Т.Э нь залилан хийсэн байна.

 

Гэмт этгээд нь “Монголын зөн билгийн тулааны ялагч Мөнх-Эрдэнэ байна та нарыг үзэж өгье” гэж тус рестораны менежер Н-д худал хэлж,  ресторанаас 695.890 төгрөгийн хоол захиалан залилжээ.

 

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин