Хамтын тэтгэвэр бол гэр бүлийн бүтээсэн баялаг
2015-12-03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуултад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хариулав. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Хуулийн төсөлд анх  гэр бүл болоод 10 жил болсон гэдгийг 15 жил болгожээ. Гэр бүлийн хоёр 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж төсөлд тусгасныг тайлбарлахгүй юу?

-Хуулийн эргэж буцаж үйлчлэх хугацааг тоон үзүүлэлтээр заагаагүй.  Хамрах хүрээг Засгийн газар тухайн жилийнхээ төсөв санхүүд тулгуурлаж олгоно гэж заасан.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Энэ хуулийг 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс гэж заажээ. Дараагийн парламент, Засгийн газрын үед хэрэгжих юм байна. 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс хамруулбал ямар вэ?

 

-Энэ хуулийг хэлэлцэх үед 2016 оны улсын төсөв батлагдсан байсан. Тийм учраас 2017 онд хэрэгжүүлэхээр заасан. Гэхдээ хууль хэрэгжих үед хамрах хүрээг заагаагүй учир зохицуулалт хийгдэх байх. Энэ бол гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлж байгаа зүйл. Тухайн гэр бүлийн өөрсдийнх нь бүтээсэн баялаг. Түүнээс бус тэтгэвэр нэмэгдэж байгаа гэсэн үг биш.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Цэргийн албан хаагчид үндсэндээ 45 настай тэтгэвэрт гардаг. Гэтэл эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас тэтгэвэр авна гэж байна. Энэ хуульд цэргийн албан хаагчдын гэр бүл хамрагдаж чадахгүй болох нь.  МАН-ын бүлэг малчдын тэтгэврийн асуудлыг оруулж ирсэн. Үүнд улстөржих шаардлага байхгүй.  Монгол Улсын иргэн бол Монгол Улсын л иргэн. Гэтэл иргэдээ 15 жил амьдарсан, амьдраагүй гэр бүл гэж ялгаж салгаж гадуурхаж болохгүй. Тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй.

 

-Цэргийн албан хаагчийн тэтгэврийг тусгай хуулиар зохицуулдаг. Бүрэн тэтгэвэр тогтоолгосон цэргийн албан хаагчид энэ хууль үйлчилнэ. Тусгай зохицуулалтаараа явна. Харин түүний гэр бүлд ьн энгийн иргэдийн адил, ялгаа гаргахгүйгээр хуульчилсан. Гэр бүл болоод 15 жил болсон гэдэг нь Үндсэн хууль зөрчихгүй. Учир нь нийгмийн асуудлаас урган гарсан. Хамтын тэтгэврийн тухай хууль бол ахмад настны нийгмийн хамгааллын маш том бодлого болно.

 

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-Энэ хуулийн төслийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх эрх мэдлийг Засгийн газарт өгөөч ээ гэсэн юм.

Ийнхүү үдээс  өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан Хамтын тэтгэврийн хуулийг батлах санал хураалтаар эхлэх юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ӨВӨӨ:
МИНИЙ МЭДЭХЭЭР АН ГАНЦ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЗӨВ ЗҮЙЛ НЬ ЭН ХАРИН НЬ ХУВИЙГ НЬ ЯДАХДАА 35ГЭВЭЛ ЯМАР ВЭ ЖИРИЙН ИРГЭД САЙНДАА Л 400 600 ТӨГ ИЙН ЦАЛИНТАЙ БАГАА ШҮҮДЭЭ ХАТИН ТОМЧУУЛЬД ХУВЬ ЗААВАЛ ЗӨВ БАЙХ
2015-12-07
миний:
Хууль нь 2012 оноос хойш аль нэг нь нас нөгчсөн хүнд хамаарна гэдгээ өөрчлөө манаы аав 2011 онд өнгөрсөн тэгэхээр ээж маань авахгүй гэсэн үг.Ийм тэгш бус хууль зүгээр ганц бие ахмадуудад тэгэд 20 жил төлсөн 15 жил хамт гэд үзвэл зүгээр юмсан.Аав мань 35 жил төлөөд тэтгэвэртэ гараад 5 жил авч бгад өнгөрсөн үлдсэн 30 жил төлсөн мөнгө нь яаху хохь болоху
2015-12-05
Доржоо:
Гэр бүл болсныг насны зөрүүгээр ялгаж хасах нь буруу, ядахдаа 1 жил амьдарсан байвал насны зөрүүг хаяаач. Ямар гадаадын иргэдийн эхнэр болоод явж байгаа биш, насны зөрүүьтэй ч гэсэн монгол хүнтэйгээ гэрлэсэн шдээ. Харж үзмээрээ
2015-12-03
hun:
zaluu ehneruuded heregtei shuu dee
2015-12-03