Эрүүгийн хуулийг батлав
2015-12-03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдлаа. Хуралдаанаар Эрүүгийн болон  дагалдах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 83 хувийн саналаар батлав.

 

Эрүүгийн хууль нь 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Учир нь  хууль хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл хангахад чиглэсэн байна. Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүн хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны зургадугаар сарын 1-н байхаар зааж өгөх ёстой гэж санал гаргасан ч Хууль зүйн сайдын тайлбараар бол хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал шаардана. Дээр нь гэр хорионы техник хэрэгслийг захиалж авчирахад зургадугаар сарын 1-н гэсэн хугацаа амжихгүй аж. Улсын Дээд Шүүх мөн саналаа ирүүлэхдээ хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны есдүгээр сарын 1-н зохимжтой гэж үзжээ.

 

Хуульд зааснаар 39 зүйл заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Нэг л зүйл заалтаар компанийг татан буулгана. Энэ нь алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн зүйл заалтаар хязгаарлагдаж байгаа аж. Хуульд торгуулийн дээд хэмжээ 14 тэрбум төгрөг байсныг 800 сая төгрөг болгон бууруулжээ. Торгуулийг тогтоохдоо нэгжээр хэмжих аж. Нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцэх аж. Гүтгэх асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр заасан байна. Согтуугаар машин жолоодвол баривчлахаар заагаад байсан ч торгохоор болж, өөрчлөлт оруулсан юм.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин