Афганистан иргэдийг нутаг буцаана
2015-12-04

Германы Канцлер Ангила Меркел тус улсад цагаачлахаар ирсэн Афганистан иргэдийг нутаг буцаахаар болсноо мэдэгдсэн тухай “www.dw.com” уламжлав. Тус улс иргэний дайн дэгдээд буй Сири, Ирак, Хойд Африк, Ливи, Иордан зэрэг улсаас ирж буй цагаачдыг хүлээн авах боломжтой гэжээ.

 

Канцлер “Бид аргагүйн эрхэнд эх орноо орхин гарч буй дүрвэгсдийг хүлээн авч, орогнол олгоно. Дээрх улсуудыг бодвол Афганистан харьцангуй тайван улс. Та бүхэн хямралаа дотооддоо шийдвэрлэх бүрэн боломжтой” гэсэн байна.

 

Герман улсад 2000 гаруй афганчууд байдаг аж. Тэднийг ирэх оноос албадан гаргахаар төлөвлөж буй гэнэ. Аюулгүй байдлын үүднээс Германы удирдлагууд нутаг буцаж буй афганистанчуудад тусламж дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай хэлэлцээр хийхээ амласан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин