15 минутад галбир засах дасгал
2015-12-04

Америкийн “www.brightside.me сайт 15 минутын дотор галбираа засч, биеэ чангаруулах дасгал нийтэлжээ.

 

Алхам №1


 

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад өвдгөө нугалж, агаарт хий суу. Хоёр гараа нугалахгүйгээр урагшаа болго. Энэхүү дасгал гуя болон гэдэсний булчин чангарахад тусална. Хэрвээ үр дүнгийн нь мэдрэхийг хүсч буй бол нэг хийхдээ 15 удаа хийгээрэй.

 

Алхам №2


 

Сунайх байрлал ав. Байрлалаа авсныхаа дараа нэг гараа нугалж, цээжин дээрээ тавь. Нэг гарандаа ачаалал өгөх бөгөөд энэхүү дасгал цээж хэсгийг чангалж, галбиржуулдаг. Мөн гарын булчин чангална.

 

Алхам №3


 

Уртын харайлт хийх гэж буй мэт байрлал ав. Өвдгөө нугалж, цээжээ урагшаагаа түр. Энэхүү дасгал биеийн бүх хэсэгт ачаалал өгөх бөгөөд галбиржуулдаг. Нэг минутад 1-5 удаа хийхэд хангалттай.

 

Алхам №4


 

Сунайх. Энэ дасгал өгзөг болон гарын булчинг чангаруулдаг. Хурдан хугацаанд галбиржихыг хүсвэл өдөрт 100 доошгүй удаа сунайх хэрэгтэй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2015-12-08