“Эх дэлхийн мисс”-ээр Филиппин бүсгүй тодров
2015-12-06

Австрийн нийслэл Вена хотноо зохион байгуулагдсан “Miss Earth” буюу “Эх дэлхийн мисс” тэмцээний ялагч, титмийн эзэн тодорсон тухай “www.nnu.com.ng” мэдээллээ. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Филиппинийн гоо бүсгүй Анжелиа Онг тодорчээ. Тэрбээр 1990 онд төрсөн, сэтгүүлч мэргэжилтэй аж. Тэмцээн эхлэхээс өмнө түрүүлэх магадлалтай 10 гоо бүсгүйн нэгээр түүнийг тодруулж байжээ. Хоёрдугаар байрт Австрийн гоо бүсгүй орсон аж.

 

 

Тэмцээнд дэлхийн 85 орны гоо бүсгүй оролцсон байна. Монгол Улсыг төлөөлөн оролцсон А.Баярцэцэг “шилдэг 16 гоо бүсгүй”-д шалгарчээ.  Тэрбээр хамгийн их дэмжигчтэй 10 гоо бүсгүйн нэгээр шалгарсан хэмээн зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

 

Энэ удаагийн тэмцээнд анх удаагаа “будаггүй гоо бүсгүй”-г шалгаруулж, ялагч нь шууд финалын шатанд өрсөлджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин