Хүүдээ аавынхаа нэрийг өгчээ
2015-12-07

Реппер Кейни Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нар энэ сарын 5-нд хүүтэй болсон билээ. Тэгвэл Кардашиан хүүдээ аавынхаа нэрийг өгөхөөр болжээ. Түүний эцгийг Роберт Кардашиан гэдэг бөгөөд 2003 онд нас барсан юм.

 

Кардашиан өчигдөр инстаграмдаа “Хүү...Роберт...Нэр” гэж бичжээ. Харин Кейни хүүдээ эгч Норт Уэсттэй адилхан зүг чиг илтгэсэн нэр өгөхөөр төлөвлөж буйгаа өмнө нь мэдэгдсэн ч эхнэрийнхээ сонголтыг хүндэтгэхээр болсон байна. Тэрбээр өчигдөр “Сайхан нэр байна” хэмээн жиргэжээ.

 

“Хос удахгүй болох зул сарын баяраар шинэ хүнээ фэнүүддээ харуулна” хэмээн Кардашианы ээж Крис Женнер мэдэгдсэн байна. Крис твиттертээ “Хүүгээ хурдан харахыг хүсч байна. Тэр өдөр 12.2....” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mmm:
Bayar hurgey
2015-12-07