Цадигаа алдсан сонгуулийн сурталчилгаа
2015-12-09

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн нэгдүгээр зүйлд “Сонгогчид мєнгє, эд бараа тєлбєргvй тараах, хєнгєлєлттэй vнээр худалдах, аливаа vйлчилгээ тєлбєргvйгээр болон хєнгєлєлттэйгээр vзvvлэх, тєлбєрт таавар, бооцоот, мєрийтэй тоглоом зохион байгуулах”, хоёрдугаар зvйлийн нэг дэх хэсэгт “Нэр дэвшигчид vнэмлэх олгохоос ємнє сурталчилгаа явуулах нь 6.6-наас эхлэхээр байна” хэмээн заажээ. Гэтэл Монголын цадиггvй улстєрчид, улстєрийн намууд бvтэн зургаан сар хагасын ємнє 2016 оны “Эрэгчин, эмэгчнээ vзэлцэх” сонгуулийн бохир сурталчилгаандаа ханцуй шамлан орцгоов.

 

Лагерийн замд эгнээд зогсчихсон “Портер” машинууд ичиж, зовох зvйлгvй нүүрс тарааж байна. Ямар буянтан нь “Хєхєє євлийн хvйтэн, хєр цасны хайруу”-д осгож үхчих шахан хавьтсан ойртсон болгонд нүүрс тарааж байгаа юм бол гээд хэрэгт дурлавал овоолттой нүүрсэн дээр тамхи баагиулж суусан сахалт хар “Аа мэдэхгүй. Нэг намын дарга нар л тарааж байгаа юмдаг уу даа” гэчихээд яриа дууслаа гэсэн шиг буруу хараад суучихдаг юм байна.


Тэр хавиар нь эргэлдэж болж єгвєл аль нэг намын нєлєє бvхий товариш, бүр арга ядарвал “2016 онд нийслэлд ч гэсэн гарчих юмсан” хэмээн ах нараа дагаад гүйж яваа “Шар завьжтан”-гуудын зургийг авчих санаатай алхлаа. Байдаггүй ээ, баригддаг гэнэн хонгор vзэгдсэнгүй. Харин єєрсдєє дулаан ордонд тарвалзаж суугаа тэд хэнийг зарахаа сайн тооцоолсон бололтой юм.


Ямар ч л байсан гурван “Портер” нvvрсийг тvмэнд тарааж буян болсон жолооч нар ч сэтгэл єндєр байгаа бололтой пижигнvvлсээр бараа тасарна лээ. Тэгвэл 2016 оны сонгуулиас бvтэн зургаан сар хагасын ємнє Сонгуулийн хуулийг бvр санаатай зєрчин хандив тусламж єгч, нэрийн хуудасаа дагуулан утасны карт тараасан “Ширэн нvvртнvvд”-тэй эрх баригч АН эвтэйхэн хамтарч зvvн дєрвєн замын уулзварт “Гудамж тєслийг хэрэгжvvлсэн нь хэний гавьяа вэ. Сонголтоо єгсєн ард тvмний гавьяа” хэмээн монголчуудыг уриалан дуудаж байна. Аргагvй л бэлтэй, эрх мэдэлтэй нам гэсэндээ 10-хан vгэнд ахадсан зай талбай эзлэнхэн нvvгэлтэж байна лээ. Бvхэл бvтэн эрх баригч нам ийнхvv бэл бэнчингээ гайхуулсан шиг дєрвєн замын уулзварыг эзэгнэж байхад нэрийн хуудас, утасны карт тараагчдыг бол “Эвий минь” гэж хэлж болох юм. О.Магнай дарга асан шазуур зуун “нүүрсчин” болсон нь саяхны явдал. Мань эр ч халтайтлаа нvvрс тараасандаа ихэд “гутарч” дараахан нь тайлбар хийгээд авсан.


Тэгвэл тун удахгvй баахан “тvлээчин”, “гудамж цэвэрлэгч”, ”сайн дурын алилагч”, “газрын наймаачин”, “талх боорцог тараагч” гуай нар шил шилээ даран гарч ирээд ширvvхэн дайрах нь тодорхой. Яваандаа Баянхошуу, Улиастай, Толгойтын захын гэр хорооллын айлуудын хашааны хаалгыг балбаж “Есийн тос, буриад талх, Савхан боорцог тарааж байна, хариуд нь ирэх сонгуулиар анжгайнхаа тєлєє санал єгєєрэй” гээд зогсож байх “Хvнд гарууд” мєєг шиг л бvлт vсрэн гарч ирцгээхийг vгvйсгэх аргагvй. 

 

Ер нь Сонгуулийн хуулиа єєрчлєхгvй байгаа МАНАН, МАХН-ынхан ямар тооцоо дотроо бодоцгоож, ханцуй дотроо наймаалцаж байгааг тааж ядах зvйлгvй. Суйлж сурсан зангаараа цагийг нь тулгаж байгаад л баруун зvvнгvй наймаалцаж таарна. 
Тэгээд ч 2016 оны УИХ-ын сонгууль тун ширvvн болох нь єнєєдрийн “нvvрсчин”, “тvлээчин” нарын vйлдлээс тодхон харагдаж эхэллээ. Одоо эдний араас “гар утасны суурин оператор”, бvр “яндан хєєлєгч”, “дугуй засварчин”, “орц цэвэрлэгч” нар овооролдон гарч ирээд Улаанбаатарыг хєндлєн гулдгуй бужигнуулж ч болно. Яагаад гэвэл улс орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтvvлчихсэн энэ осолтой цаг vед УИХ гишvvн болоод авбал “Тэнгэрийн єнєєх”-ийг атгалаа л гэсэн vг. Тэгээд хоёр жил УИХ-ын танхимд гайхаж сууж байгаад гурав дахь жилээс ганц нэг хуулийн тєсєл дээр хамтран ажиллаж, УИХ-ын гишvvний хувь хишгээ хvртээд явахад бvх амьдрал нь тэгшрээд л ирнэ.

 
Ядаж л дєрвєн жил УИХ-д суугаад авбал байр оронтой, унах унаатай болчихно. Ийм Лусын бэлгийн тєлєє єнєєдєр нvvрээ халтартуулан нvvрс тараагаад гvйхээс Арабын шейх л биш бол баргийн тэнэг татгалзахгvй. Хатуухан ч гэсэн єнєєдрийн Монголын vнэн энэ л байна.

 
Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
улс орноо өрөнд өрөнд оруулсан нь хэний гавьяа вэ? та нарын сонголт тул хохь нь гэж хэлэх нь л дээ.
2015-12-09
Ганбат:
2012 оны Сонгуулийн хуулиас иш авсан байна. Тэгэхээс ч өөр аргагүй. Учир нь энэ удаагийн УИХ Сонгуулийн хуулийг шинэчилж чадахгүй, хүсэхгүй
2015-12-09
зочин:
Сонгуулийн хууль батлагдаагүй байгаа. Сурталчилгааг хэзээ эхлэх тухай бас хугацаа байдагдаа. Эдгээр зөрчигдөж байна уу? Энэ самбаруудын зардлыг хэн хаанаас төлж байгаа вэ? Татвар төлөгч бидний мөнгөөр нэг нам өөрийгөө сурталчлаад байна уу? Татар төлөгчийн мөнгөөр барьж байгуулсан, хийсэн ажлыыдйг нэг нам өмчлөх гээд байна уу? Жинхэнэ хулгайч сэтгэлгээтнүүд байна даа.
2015-12-09
зочин:
Энэ хүн сонгогчийн талд ч юм шиг бичсэнч цаад утгаар бидэнд саналаа худалдаарай гэсэн тархи угаалт явуулж байна. Тэгвэл хамгийн сайхан гарц бол сонгууль оролцохгүй байх байна. Энэ том тархи угаах самбаруудыг хараад гутаж дахиад хэзээ энэ хүгнуудыг сонгохгүй, тэшэхийн тулд сонгуульд оролцохгүй гэж шийдлээ. Хулгайч нарын айх хамгийн зөв шийдэл бол энэ.
2015-12-09
Баяраа:
Бедон ганбат, нэгж эрдэнэчимэг, нүүрс магнай, гурил амгалан гэх мэт улсын тараасан зүйлийг нь ард минь таны төлөө саналаа өгнөө гээд л аваад байагаарай. Саналаа хэнд өгөх нь таны эрх.Сайн бодож байгаад шийдээрэй.Ийм улс бол яавч чиний үр хүүхэд битгий хэл, чиний өөрийн чинь ирээдүйн төлөө юм хийхгүй улс болоод л гурил будааханаар хуурч байгаа үнэнийг ойлговол болно.
2015-12-09