Баяраа тэмдэглэх гэж буй бол үүнийг анхаар
2015-12-10

Аж ахуй нэгж байгууллага, хамт олны шинэ жилийн баяр аль хэдийн эхэлжээ. Энэ үед иргэдийг аюулгүй байдлаа хангаж, зөв баярлахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Өмнө онуудын дүн баримтыг харахад шинэ жилийн баяр эхэлсэн буюу 12 дугаар сарын эхний 10 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртөх, гэмт хэргийн хохирогч болох,  гэмт хэрэгт холбогдох, осгож хөлдөх зэрэг эрсдлийг бий болгодог аж.

 

Иймд аж ахуй нэгж байгууллагууд баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв  зохион байгуулж, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг сайтар хангах, зориулалтын нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, дуудлагын жолооч, найз нөхөд, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх зэргээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин