Баянзүрх дүүргийн МАН-ын хороо бас хуваагджээ
2015-12-10

Баянзүрх дүүргийн МАН -ын хороог Н.Баярмөнх гэгч удирдаад гурван жилийн нүүрийг үзжээ.  Энэ хугацаанд тэрбээр Намын хороо100 хувь шинэчлэх нэрийдлээр идэвхтэн сонгуультнаа хөөн явуулж оронд нь өөрийн ах, дүү хамаатнаараа дүүргийнхээ намын хороог дүүргэсэн гэдэг. Бүр болоогүй өөрийн хувийн баарны ажилчдаар намын хороог бүрдүүлэн хувийн компани мэт ажиллуулах болсоор удсан байна. Түүний энэ үйлдлийг эсэргүүцсэн хүмүүсийг намаас хөөх, бага хурлын гишүүнээс болиулах зэрэг арга хэмжээг авдаг гэнэ. Намынхаа гадна үлдсэн хүмүүсийн дотор 30 жил дүүргийн намдаа зүтгэсэн хүн ч байгаа аж. Энэ тухай Баянзүрх дүүргийн намын хорооны гишүүд өнгөрсөн аравдугаар сарын 26-нд хэвлэлийн хурал хийлгэсэн ч МАН-ын удирдлагууд үл тоосон байна.

 

Тиймээс өнөөдрийн төвшинд байдал нэлээдгүй хурцдаад байгаа аж. Сонгуулийн салхи сэвэлзэж эхэлсэн энэ өдрүүдэд дүүргийн МАН-ын хорооныхон ийм хүнээр удирдуулж сонгуульд оролцвол ялалт авчирах магадлал тун хэцүү байгааг хэлж байгаа юм. Н.Баярмөнх өнөөдрийн байдлаар танхайн хэргээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм байна. Үүнээс гадна тэрээр намынхаа гишүүдийг өөрийн эсрэг юм ярьвал ална хэмээн заналхийлэх болжээ. Мөн Н.Баярмөнх 2012 онд жагсаалтаар дүүргийнхээ ИТХ-д сонгогдсон ч одоог хүртэл хуралдаандаа нэг ч суугаагүй. МАН-ынханы дуу хоолойг дүүрэгт нэгч хүргээгүй байна. Ийм хүнээр сонгууль удирдуулан оролцоно гэдэг байж боломгүй хэрэг хэмээн Баянзүрх дүүргийн МАН-ынхан үзэж буй. Үүний дээр хамгийн сүүлд л гэхэд дүүргийн гурван ч үүр хурлаа хийн олонхиороо шийд гарган даргаа томилсон ч Н.Баярмөнх эс хүлээн зөвшөөрөн тамга тэмдгийг нь олгохгүй байгаа аж. Баянзүрх дүүргийн МАН-ынхандээрх шалгааны улмаас Н.Баярмөнхөөр удирдуулан сонгуульд оролцох хүсэлгүй байгаа юм. Хэрэв энэ бүх асуудлыг шийдэж өгөхгүй бол Баянзүрх дүүргийн МАН-ын хороо хоёр хуваагдаад зогсохгүй олон гишүүн нь тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн болжээ.

 

Эх сурвалж: Unen.mn
 

Shuud.mn
Сонин хачин
Гишуун:
ха ха ха болж дэ
2015-12-11
Зочин:
шар хадны захын жижиг гарын ченж л б хэдийдээ бар тай намтай болчихвоо энэ намуудад дандаа боловсролгуй ядуу сэтгэлгээтэй ядруу гарууд баяжих зорилготой орсон байх юм .Одоо харин сайн шалгуур тавьсан мундаг боловсролтой ендер ес суртахуунтай эх оронч шударга залуучууд ахмадыг эгнээндээ нэгтгэсэн шинэ нам гараасай улс орноо сайн сайхан аваад яваасай билээ
2015-12-11
gishvvn:
Vneheer setgel hvrehgvi vneheer hiij chadahgivi bnaa dvvrgiin namiin horoog ers shinchlel hiimeer bnaa jurmiin nuhduu iim baidlaar bid hezeech bvtehgviee mash tsag aldaj bna
2015-12-10